Зүрх цохилох ч цус тараах төдий
Зүгээр л амьгүй мах болчихжээ, цээжинд
Хөөрхөн бүхэн, ухаалаг бодолд чинь дурлаад
Хөтлөгдөн надаас оджээ сүнс минь, чиний зүг
Нэгэнт чамгүйгээр байж чадахгүйгээр
Нэвчин наалджээ дурлал, зүрхэнд минь
Буцаагаад зүрхээ өөрөөс чинь авахдаа
Булааж чамайг ч авах л болох нь дээ, гуйж байна
Хариуд нь бүхнээ чамд л өгье, юу ч үлдээлгүй
Хамт байхаас өөр боломж нэгэнт үгүй болсныг
Хайрт минь бас одоо л ойлгоорой
Хармагцаа дураараа дурласныг минь бас уучлаарай
Харин найз нь хичээнэ ээ ...наддаа дурлатал чинь...
...
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ...
Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай!
Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэ...
Дугариг цагаан саран
Үүлэн цаанаас мишээж
Дуу аялан би арманчиглан алхаж байхад
Дүн өвлийн жавар хацар чимхэн аяглаж
Дүрсгүй бужигнах ширхэгүүд хамар дээр буугаад хайлнаа гэж

** ** **
Хэрвээ надад хор байсан бол
Хүчээр чамд уулгаад өөрөө уух байсан юм
Хэн нэгэн Ромеог дуурайсандаа биш
Хэмжээгүй хайрандаа галзуурахдаа тэгэх юм...
** ** **
Зүрхэнд аялгуу алга
Зүгээр л дүүрэн байна
Романтик сайхан зүйл огт алга
Ороо нь орсон мэт дүүрэн л байна
Бичье гэсэн ч үгс алга
Бийр цаас нийлүүлсэн ч халил алга
Юм бүхэн л тэр л байна
Ерөөсөө л хэтэрсэн байна...
** ** **
Зүүд 1
Эргэлдэн бүжсэн нь зүүд байжээ
Инг...
Хажуугаар өнгөрөх бүсгүйг би эргэж харлаа
Хайртай хүнээ мартсандаа тэгээгүй
Хан тэнгэрийн бүтээлийг сонжин нэг харсым
Харин өөрийн болгохыг хүсээгүй
Гунхсан сайхан бүсгүйг би эргэж хардаг
Гурав салаалсан гэзгийг нь хардаг
Гуйж очоод танилцъя гэж бодоогүй
Ганцхан хараад л баясаад өнгөрье гэсийм
Булбарайхан бүсгүйтэй зөрөөд би эргэж харлаа
Буцашгүй дурласан түүнийгээ мартаагүйээ
Бурхны бас нэгэн сайхан бүтээлийг
Бултхан хараад цаашаа явсан юм
Гоёл наадмыг үзээд би баяслаа
Гоонь гээд хайраа хайгаагүй юм тэндээс
Гоо охидын зураг шиг төрхийг ганц удаа
Гуутай бурхны жаазтай хөрөг шиг хараад л өнгөрсийм
Хараад өнгөр...
Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнээ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэ...
Бас нэгэн нартай өдөр, маргааш
Баяр баясгалан аз жаргалтай нэг өдөр, бүхэлдээ
Жирийн л нэг утаатай өвлийн өдөр, маргааш
Чиний тухай бодон инээмсэглэнэ, өдөржин
Уулзаагүй ч гэлээ бодолдоо төсөөлөн жаргалтай
Урдаас инээмсэглэх дүр, харцанд чинь ууссан, азтай
Уяхан энхрийд дурлах хувь заяанд төрсөндөө
Улам их баярлана би, бурханд
Цэцэгсээс ч илүү үзэсгэлэнг хором ч мартамгүй
Цээжинд мөрөөдөл дүүрэн, чанга тэврээд хамт
Цэнхэр тэнгэрийн доор хөтлөлцөн алхана, үргэлж
Цэнэг авна өглөө бүр, чинийхээ уруулаас
Үргэлж гүнжийгээ инээлгэнэ, эгдүүтэй инээдээр нь
Үнэхээр хөөрхөнд нь улам дурлана, тэгээд
Хүсэл хайр бүхнээ...
Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороогдсон физик
Давхар байшинтай геометр
Давс граммалсан хими
Хоолой сөөлгөсөн дуу хөгжим
Хөлс асгаруулсан биеийн тамир
Хөөж туусан сургуулийн цэвэрлэгч
Хайрлаж дурлалцсан гэнэн хосууд
Аашилж загнасан багш нар
Сэтгэл сэргээсэн завсарлагаа
Инээж эхэлсэн 1-р анги
Уйлж төгссөн 10-р анги
Энэ бүгд нийлээд 10-н жилийн дурсамж
Үерхэж дассан найз нөхөд
Үймүүлж дуусгасан хичээлийн цаг
Үйлээ үздэг ангийн багш
Хааяа зохиогддог ангийн ажил
Хагацаж салдаггүй найз нөхөд
Уйлж дуулдаг эцэг эх
Ухаарч өгдөггүй миний бие
Энэ бүхэн сурагчийн амьдрал
Эргэж буцахгүй зурвасxан үе...
(Эх сурвалж: месс...
Архи уувал архичин болчихдог
Авгай эргүүлбэл хүүхэмсэг гэчихдэг
Ажилгүй удвал гуйлгачин болгочихдог
Аядуухан байхаар ноомой гэчихдэг
Ай .... хvний хорвоо гэж !! ....
Сэмхэн дурлавал завхай л гэчихдэг
Сэвэлзэж гоёвол аальгүй болчихдог
Сэpгэтлээ инээвэл ангалзуур гэчихдэг
Ай....хүний хорвоо гэж!!....
Санаснаа хэлчихээр шалчигануур гэчихдэг
Саймширч найзлахаар үнэгүй болчихдог
Ай.... хүний хорвоо гэж... яаж амьдрах ёстой вэ?
(Зохиогч, эх сурвалж тодорхойгүй...)
...
Бичих шүлгийн мөр бүр модон санагдана
Би чамдаа зориулж илүү өөрийг бичмээр байна
Тааралдах тэрхэн мөчид нисэн одсон сүнс
Таашаал цэнгэлийн дээд гэмээр зүгээр л дүүрэн зүрх
Танил нэгэн бүсгүй чи миний гүнж...