xvv
Үг: Д. Алтангэрэл
Ая: Г. Эрдэнэчулуун

Жигүүн дээл нь дотортой чиг ээ
Жиндүү салхинд нэмэргүй дээ хө
Журмын амраг хажууд чиг ээ
Зулын гэрэлд нүгэлгүй дээ хө

Цувцаа дээл нь нимгэн чиг ээ
Зундаа өмсөх аргагүй дээ хө
Зуурдын амраг алсад чиг ээ
Зүүдэнд ирэх нь ховорхондоо хө

Хээтэй торго нь энтэй чиг ээ
Хэрийн урчууд эсгэхгүй дээ хө
Хэтийн зовлон магад чиг ээ
Хэлээд ирэх нь үгүй шүү дээ хө

Мөөрөн захтай дээлийгээ
Шүтэн байж л өмслөө дөө хө
Мөнхөд бусын орчлон чиг ээ
Шүншиг бодож л явъя юу даа хө


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)