xvv
Торомтой тэмээ нь ачааны чимэг
Тоорцогтой сэвгэр гэрийн чимэг
Ботготой тэмээ нь ачааны чимэг
Боодогтой сэвгэр гэрийн чимэг

Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг
Атан тэмээ нь ачааны чимэг
Адилхан сэвгэрүүд гэрийн чимэг

Цагаан тэмээ нь ачааны чимэг
Цацагт сэвгэрүүд гэрийн чимэг
Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг

Тайлаг тэмээ нь ачааны чимэг
Торомгор сэвгэр гэрийн чимэг
Цагаан тэмээ нь ачааны чимэг
Царайлаг сэвгэр гэрийн чимэг

 






 
Тайлбар: Боодог гэдэг нь боож шуусан нэг төрлийн эмэгтэй хүний үсний засалт гэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)