xvv
МУГЖ.Гүрбазар

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсээн...

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно оо

Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхайгаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог оо

Тийм ээ би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу сэвэх үнэрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын бэлгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог оо

Ширгэшгүй Хэрлэнгийхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог оо
Би Монголоороо гоёдог оо

Алган дотор эвчгэн цагаан чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй нас минь үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласаан

Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Буурин чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа

Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биеэс минь хийморь савсана
Савсан өнгөний нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ ээ

Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар үнэн худлын ард сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод сүүдрээ гаталж чадах биш дээ

Гэхдээ би
Агтны мөртэй Монголдоо
Амгайн чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа
Эх орон минь ээ

Би
Би Монголоороо гоёдог
Монголоороо гоёдог...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Bi tseejlene c gj yu bhv deee
Odhulnnn хэзээ бичсэн: 2024-04-05 07:56 | |
Haluun
Tseejiln c gh shigggggg
Haluun хэзээ бичсэн: 2024-03-26 20:15 | |
гшх

Зочин хэзээ бичсэн: 2024-02-28 20:04 | |
yagaaad ve
Зочин хэзээ бичсэн: 2024-01-27 22:03 | |
yagaad veveevvevevevevevevevevevveveveveve
Зочин хэзээ бичсэн: 2024-01-27 22:03 | |
yasaan urt shuleg ve
Зочин хэзээ бичсэн: 2024-01-27 20:33 | |
Hello so nays
Эмма (зочин) хэзээ бичсэн: 2022-11-25 18:19 | |
🤗
Маргар (зочин) хэзээ бичсэн: 2022-11-17 20:59 | |
mash goy shuleg heleh ch ug oldohgui ni
Нямбүзэ (зочин) хэзээ бичсэн: 2019-01-13 20:01 | |
зочин:С.Мөнх Отгон
Энэ шүлэг маш гоё шүлэг байна хүмүүсээ та нар уншиж үзээрээ
мөнхотгон (зочин) хэзээ бичсэн: 2017-11-08 09:02 | |
goy oo
Зочин хэзээ бичсэн: 2017-10-23 23:29 | |
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2016-12-08 15:25 | |
sonin
q хэзээ бичсэн: 2013-11-08 19:09 | |
өөөөө сайхан
намнан (зочин) хэзээ бичсэн: 2011-02-23 17:28 | |
алга ташилт
cc (зочин) хэзээ бичсэн: 2011-01-31 11:03 | |



:-)