Сүнжидмаа дууны домгоос
Бяр чадал ихтэй, эрэмгий чадалтай нэгэн сайхан эр хол баруун урд хязгаараас жин тээж Да Хүрээнд очих үедээ гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүйд дурласан юмсанжээ. Ингээд нутагтаа буцсан ч бүсгүйг мартаж чадахгүй санан мөрөөдсаар буцаж Да Хүрээнд ирээд бүсгүйд хайраа илчлэн эхний бадгуудыг дуулсан юм гэдэг. Түүний хариуд Сүнжидмаа бүсгүй мөн дараагийн бадгуудыг дуулжээ. Залуу Сүнжидмаагаа гэргийгээ болгон авч суугаад нутаг усандаа авч явах гэсэн боловч бүсгүй Да Хүрээнээс явахгүй гэж бас дуулан хариуд нь залуу хайрт гэргийгээ дагуулан нутаг усандаа очиж амьдрахыг хүсэн ятгаж харилцан дуулсан домогтой олон бадагтай дуу юм байна. Харин зарим бадаг ба хувилбар нь орчин цагт нийтэд түгэн үлдсэн байдаг юм байна.
Үг
Янагийн чинь сэтгэл гэдэг нь
Яггүй юм байна Сүнжидмаа минь хө ай хө
Яажханчиг хорилоо гэдэг нь
Ярихгүй юм байна Сүнжидмаа минь хө
Ядуу байсан ч чадуу байсан ч
Ялгаагүй юм Сүмжидмаа минь хө хө
Ай л Сүнжидмаа минь ээ хө
Явдал учрыг яршигтай гэлгүй
Яаран тэмүүлж ирлээ шүү дээ би хө
Ай л хөөрхий Сүнжидмаа минь ээ хө хө
Хангай ханы хайрхан уул шиг
Ханхархан цээжинд чинь ээ хө ай хө
Хангарьдын тэнхээ нуугдсан ч
Халуун зүрх бас бий шүү хө
Харзаар ундаалж хадыг дэрлэсэн ч
Хайрын сэтгэл нөмөрдөг шүү хө
Ай замбуулин хорвоо минь ээ хө
Халгаа бартааг хамтаар туулаад
Ханилан суухад гомдолгүй яа хө
Ай л хөөрхий заяа минь ээ хө
Амрагийн сэтгэл гэдэг нь
Амин мөнхийн рашаан юм аа ай хө
Аав ээжийн үеийг залгах
Арга билгийн сурвалж юм аа хө
Алтанхан хундага шиг зүрхэн тольтны
Ариун булгаас ундрах юм аа хө
Ай Сүнжидмаа минь ээ (Ай замбуулин хорвоо минь ээ)
Рашаан болсон амрагийн шимийг
Амталж хоёулаа хүртэн жаргая аа хө
Ай л хөөрхий Сүнжидмаа минь ээ хө (Ай л хөөрхий заяа минь ээ хө)
Ардын дуу тул нутаг нутгийнхаар олон бадаг хувилбарууд бас байдаг юм байна.
Алс чиг газраас зориод ирэв ээ хө
Амраг Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Арвуулаа болоод хориулаа аашилж загнаад байхаар нь хө
Ай Сүнжидмаа минь ээ хө ай хө
Айлыг чинь тойроод хэсүүчилсээр яваад
Арван хэд хонолоо доо хө
Ай хө Сүнжидмаагаа минь ээ хө
Хол чиг газраас зориод ирэв ээ хө
Хонгор Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Хориулаа болоод гучуулаа хориглож загнаад байхаар нь хө
Ай сүнжидмаа минь ээ хө
Хотыг чинь тойроод хонуучилсаар яваад
Хорин хэд хонолоо доо хө
Ай хөөрхий Сүнжидмаа минь ээ хө
Хамт явахыг ятгаж дуулсан бололтой:
Даагуаг идвэл амттай л байна хө
Даалинчууг эдэлбэл
Даацтай л байна хө
Даанч бага наснаасаа дасгаад авсан Сүнжидмаагаа хө
Ай Сүнжидмаа минь хө
Дагаж яваад насыг барвал
Даанч гомдолгүй яа хө
Ай Сүнжидмаа минь ээ хө
Шийгуаг идвэл шимтэй байна хө
Шиначууг эдэлбэл ширхэгтэй л байна хө
Шинэхэн бага наснаасаа
Шийдэж бодсон Сүнжидмаагаа хө
Ай Сүнжидмаа минь ээ хө
Ширтэж яваад насыг барвал
Хэн хэндээ гомдолгүй дээ хө
Ай Сүнжидмаа минь ээ хө
Хамбаны хээ чинь халцарна
Сүнжидмаа минь ээ хө
Ханилсан нөхөр чинь хэрэг болно
Сүнджидмаа минь хө
Хар сайхан үсий чинь цайгаад ирэхийн цагт нь хө
Ай Сүнжидмаа минь ээ хө
Хаалга үүдээ нээгээд өгсөн ч
Харж үзэх хүнгүй болно хө
Ай Сүнжидмаа минь ээ хө
Үйтэн хуарын хээ чинь элэгдэнэ
Сүнжидмаа минэ ээ хө
Учирсан нөхөр чинь хэрэг болно
Сүнжидмаа минь ээ хө
Үүдэн цагаан шүдий чинь ойчоод ирэхийн цагт нь хө
Ай сүнжидмаа минь ээ хө
Үүд хаалгаа нээгээд өгсөн ч
Үзэж харах хүнгүй болно хө