xvv

Сэтгэл зүрхийг эзэмдэгч бүсгүй минь
Сэрүүн зүүдний минь дагина минь
Эвлүүлж хэлэх хэдэн үг байна чамд
Энд зүрхэндээ шивнэе чи сонсохгүй ч гэлээ...

Гуйхгүй ээ би намайг тоогооч гэж
Гудайхгүй ээ би амьдралын өмнө
Сөрж, давж чиний өмнө хэн гэдгээ харуулна
Сөгдөж биш тэвэрч амьдралыг атгана

Удахгүй би чамдаа зүрхээ ил гаргаад харуулна аа
Улайсан дүрэлзэх галд нь зүрх чинь бас уярна
Ган төмөр байсан ч зүрхийг чинь би хайлуулна
Гаргаж ирээд зүрхээрээ хөөрөгдөн би улайсгана

Нар мэт өгсөн илчээр чинь өөрийгөө би цэнэглээд
Нарт энэ хорвоод хүссэн зүйлээ бүтээнэ
Амьдрал болсон хүмүүс...

xvv

Тунгалаг хар нүдний дулаан уяхан харцанд
Тугалага мэт байсан зүрх уяран хайлж урсана
Төгрөг хар нүдний ялдам сэргэлэн харцанд
Төмөр мэт байсан зүрх улайсан хайлж урсана
Алаг нүд нь гал мэт, нар мэт, зуух мэт
Атга зүрхийг минь хайлуулан гоожуулна...

xvv

Он удаан тоосонд дарагдсан хөгжим
Оюуныг эзэмдэн зүрхэнд уянгална
Намуухан бөгөөд зөөлөн нэгэн аялгуу
Намираа шиврээ бороо мэт аажим цутган эгшиглэж байна...

xvv

Үүнээс хойш чи бид хоёр журамт хос
Үлдсэн замаа хамт туулах паралел цацраг
Үрчлээт амьдралд цуг донслох хос дугуй
Үдлэх түүхийн шаргал хуудасны хоёр нүүр...

(эхний хэсэг зохиогч тодорхойгүй)

Энэнээс цааш бид хоёр журамт хос
Энерги хадгалагдах хууль шиг салшгүй хоёр
Эргэх амьдралд хамт өнхөрөх хоёр дугуй
Эгнэгт түүхийн цагийн хэмжүүрийн хоёр зүү...

xvv

Сарнайн бут зүрхэнд минь ургадаг

Салаа мөчир бүр нь дурлалын тоогоор цэцэглэдэг

Сайхан цэцэгс үзэсгэлэнтэйгээр дэлбээлдэг

Сарнай цэцэгс цээжинд минь туяардаг

Саглагар иш нь хурц үзүүрт өргөстэй

Сайхнаас сайхан цэцэгс сэтгэл зүрхэнд минь дэлбээлдэг...




 

"Хайрын сарнай" дууны үг

Сэтгэлийн үгээ чамдаа би хэльюү гээд
Санааширч суусаар зөндөө удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургалаа

Дх: Өө өө өө хайрын минь ганц сарнай
      Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ

Анхны хайрын уяхан дуугаа
Аялаж...

xvv

Өнөөдөр магадгүй бид бороонд норох байж
Өөрийн минь чадах юм гэвэл цамцаа тайлах л байж
Хэрэв хамт алхсан бол шалба норох л байж
Хийж чадах зүйл маань цамаа тайлах л байж ярзайтал инээх

Нойтон биес наалдан алхах байсан болов уу?
Норж сэтгэл чинь дэвтэх байсан болов уу?
Над руу хараад инээмсгэлэх байсан болов уу?
Намайг үнсэхэд ичингүйрэн улайх байсан болов уу?
...

xvv

Зүрхийг минь чи хөглөж эгшиглүүлдэг
Зүүдийг минь чи гэрэлтүүлэн туяаруулдаг
Зөрөн өнгөрөх өдрүүдийн минь гэрэл гэгээ
Зөөлөн нүдэт бүсгүй чи жаргалын генератор...