xvv

Сарнайн бут зүрхэнд минь ургадаг

Салаа мөчир бүр нь дурлалын тоогоор цэцэглэдэг

Сайхан цэцэгс үзэсгэлэнтэйгээр дэлбээлдэг

Сарнай цэцэгс цээжинд минь туяардаг

Саглагар иш нь хурц үзүүрт өргөстэй

Сайхнаас сайхан цэцэгс сэтгэл зүрхэнд минь дэлбээлдэг...




 

"Хайрын сарнай" дууны үг

Сэтгэлийн үгээ чамдаа би хэльюү гээд
Санааширч суусаар зөндөө удлаа даа
Сайхан сарнай минь соёолж гүйцээд
Саруул талаа чимэглэн ургалаа

Дх: Өө өө өө хайрын минь ганц сарнай
      Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ

Анхны хайрын уяхан дуугаа
Аялаж хоёулаа дуулж үзье дээ
Амгалан цэнхэр энэхэн орчлондоо
Аз жаргалтай амьдарч явъя даа

Дх: Өө өө өө хайрын минь ганц сарнай
      Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ 2х

Хайрын сарнай сэтгэлээ би чамд өгсөн
Хайрын сарнай сэмхэн чамд дурласан
Хайрын сарнай сэвтэж амжаагүй миний хайрын сарнай

Дандаа чамайгаа мөрөөдөн мөрөөдсөөр
Далай шиг сэтгэлдээ энхрийлж явъя даа
Хүнлэг орчлонд төрсний заяа
Хайрын дээдээр хайрлаж явъя даа

Дх: Өө өө өө хайрын минь ганц сарнай
      Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ 2х


 

Татах

 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Зочин
Баярлалаа.Сэтгэл сэргээсэн сайхан 4 мөртүүдийг бичиж, оруулсанд
Зочин хэзээ бичсэн: 2012-10-26 11:48 | |
angel
Зочин хэзээ бичсэн: 2011-11-20 22:13 | |
хэлээ гаргах :dsfdsfdsdsP хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах
sdfdsfdsfsdfdf хэзээ бичсэн: 2011-11-09 19:32 | |
уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох санаа зовох ууртай ууртай ууртай ууртай ууртай ууртай ууртай ууртай ууртай ууртай гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр
Зочин хэзээ бичсэн: 2011-06-02 10:39 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2011-05-18 18:51 | |
уйлах
Зочин хэзээ бичсэн: 2011-05-06 01:18 | |



:-)