Зээ: Хэдэн өвлийг хамт туулж
Хэдэн ч уулсыг хамт оройлж
Хүлэг минь болж чи
Хүрэх газарт аваачихдаа
Хоол надаас нэхсэнгүй
Холдож зугатаж шантарсангүй
Хайрч холгож зовоосонгүй
Ханзарч урагдаж хаягдсангүй
Халуунд нь хөргөж
Хүйтэнд нь халааж
Хүний ханиас илүү
Хүсэл зорилгод үнэнч зүтгэсэн
Хөх саарал болтлоо
Хөлийг минь хамгаалсан
Хүдэр эрийн унаа болсон
Хүлэг морьны үнээр авсан
Хүүхний харцанд доошоо орох
Хүдрийн заарны үнэртэй ч
Хүчтэй бяртай эзнийхээ
Хийморийг илтгэх чанартай
Хүрээ хот газарт
Хүч тамирын зааланд
Хүсэл дурлалын болзоонд
Хүлээн авалтын үдэшлэгт
Хүчээр тайлагдаж гологддог ч
Хөдөө аян замын
Хөтөлбөр бэлтгэлийн эхний
Хүндтэй тэргүүн эгнээнд
Хуучин гэж адлагдалгүй
Хуримын бэр шиг залагддаг
Холын замын цуцаанд
Хосоороо дүүхэлздэг
Хойморт биш үүдэн хавьд
Холбоотойгоо амарч буй
Хээрийн салхины үнэртэй
Хэрмэл эрийн гутал
Хэзээ аялахаа хүлээж
Хэвтэж байгаа нь энэ ээ
2011-03-02
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
sarnain byt
saixan shvleg bna.egshiglentei sonsogdoj bna.
cheegii (зочин) хэзээ бичсэн:
2011-11-23 10:08 | |
Зочин хэзээ бичсэн:
2011-10-26 09:29 | |
huurhun shuleg bna
Зочин хэзээ бичсэн:
2011-10-25 21:28 | |