Үг. Ж. Бадраа
Ая. Н. Жанцанноров
Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг ч булаасан одтойёо
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах идтэйеэ
Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хө
Дэвжин бадрахын урамтай
Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хө
Цэлгүүн долгиун яруулсан нь чи билээ
Цэгээн сарьдгийн зулайд нь ая маань хө
Цэрвүүлж хадаасан нь чи билээ
Чангалан татсан хуурын маань чавхдас байна хө
Чандлан хөгий нь нийлүүлэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу маань хө
Чармайн аясыг хөгжөөнхөн байлтай даа
Чандмань эрднийн шинжтэйхэн чи минь хө
Чандын ивээлээ хайрла даа
Ая. Н. Жанцанноров
Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг ч булаасан одтойёо
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах идтэйеэ
Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хө
Дэвжин бадрахын урамтай
Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хө
Цэлгүүн долгиун яруулсан нь чи билээ
Цэгээн сарьдгийн зулайд нь ая маань хө
Цэрвүүлж хадаасан нь чи билээ
Чангалан татсан хуурын маань чавхдас байна хө
Чандлан хөгий нь нийлүүлэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу маань хө
Чармайн аясыг хөгжөөнхөн байлтай даа
Чандмань эрднийн шинжтэйхэн чи минь хө
Чандын ивээлээ хайрла даа