xvv
Үг: Д. Пүрэвдорж
Ая: Г. Дарамзагд

Цэнхэр талын мандал дээр
Алтан нарыг өргөх гэж
Цэлмэг тэнгэрийн магнай доор
Ахан дүүсээр жаргах гэж
          Орчлонд чи азтай төржээ
          Орчлонд би азтай төржээ
          Орчлонд бид азтай төржээ
Амар сайхан заяатай
Ардын буяныг нэмэх гэж
Алаг хорвоод нэгнийгээ
Ачилан хайрлаж явах гэж
          Орчлонд чи азтай төржээ
          Орчлонд би азтай төржээ
          Орчлонд бид азтай төржээ
Наддаа чамдаа өлзийтэй
Төрийн сүлдийг түших гэж
Нартай сартай хорвоод
Үрийн үрийг үзэх гэж
          Орчлонд чи азтай төржээ
          Орчлонд би азтай төржээ
          Орчлонд бид азтай төржээ






Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Энэ сайхан дууг ган хоолойтой Ганзориг гавьяат үнэхээр сайхан дуулжээ амжилт хүсье
Зочин хэзээ бичсэн: 2024-09-08 08:33 | |



:-)