Шүлэг Даг. Жамъян
Аялгуу Б.Цогоо
Төрсөн нутгийнхаа тал шиг
Түвшин аавынхаа сэтгэлийг
Түлсэн галынхаа дөл шиг
Төөнөж дандаа явах юмсан
Урсгал голынхоо ус шиг
Уяхан ээжийнхээ сэтгэлийг
Уртын дууныхаа ая шиг
Уярааж дандаа явах юмсан
Буурал хангайнхаа уулс шиг
Буянтай хоёрыгоо түшиглээд
Тулгын гурван чулуу шиг
Туждаа хамт явах юмсан

Эх сурвалж: Хөгжмийн зохиолч С.Батболд "Би дуучин" хүүхдийн дууны цэнгүүн
