xvv
Суудаг байшинг минь
Сураглаад асуувал даа хө ай
Цуварсан гурван байшингийн
Дунд талын шилэн байшин хө ай
Хэен хуар хэзээнээсээ мөн

Уудаг л усыг минь
Сураглаад асуувал даа хө ай
Урд талын гурван худагны
Дунд талын алтан худаг аа хө ай
Хэен хуар хэзээнээсээ мөн

Унасан чиг морийг минь
Ажиглаад харвал даа хө ай
Усан чиг тэлмэн жороо
Ухаа хонгор морь шүү дээ хө ай
Хэен хуар хэзээнээсээ мөн
Хэен хуар хэзээнээсээ мөн

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)