Аальгүйхэн инээмсэглэх дүрийг чинь мөрөөдөн мөрөөдөн санана
Унтаж чадахгүй хөрвөөх уртхан шөнө бүрийг
Уулзах хүсэлд автах хором мөч бүрийг
Угтан ирж буй учралынхаа төлөөс болгон хүлээе
Удаанаас удаан тэвэрч хамтдаа үргэлж байя
Өдөр, цаг, мөч бүрийг
Өнгөрөөж алдалгүй цуг байж
Өтлөн өвгөрч, үхэн одох хүртлээ ч
Өвгөн эмгэн болж үрчийж атийсан хойноо ч
Өнгө алаг хорвоод хоромыг ч алдалгүй хамтдаа өнгөрүүлэх
Өмчлөх шунахай хүсэл сэтгэл шөнийн нойрыг хулжаана
...