Долоон сарын намуухан шөнөөр
Долоон Бурханы яруухан мишээлттэй
Дотно явсан чинийхээ хайрыг үгүйлж
Дотогшоо санаашран гадагшаа урсан сууна
Шинэдийн сарны туяа асгарсан
Шил шиг оддын гялбаатай шөнөөр
Шивнэж хэлсэн үгсийг чинь дурсаж
Ширэг зүлгэн дээр ганцаар сууна
Зун зуны цэцэгстэй ханьсаж чамайг хүлээдэг
Зургаа долоон сарын салхиар аргадуулж хүлээдэг
Зургын цомгоос жаргалтай дурдатгалаа харж хүлээдэг
Зуу зуугаар үдсэн өдөр хоногуудаа санаж хүлээдэг
Чиний л үнэртэй хэдэн хултар шүлгээ цээжээр уншиж
Чиггүй тэнэх бодлоо оддын дунд аргамжаад
Чийг даасан зуны шөнөөр шүүдэрт нугад эр ганцаар
Чимээ аниргүйн дунд хүслээ шивнэн хэвтнэм.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
гоё юмааа
Зочин хэзээ бичсэн:
2010-12-10 12:29 | |
ñàéõàí ø¿ëýã
Í¿äýíä õàðàãäàæ ñýòãýëä òóíàñàí ñàéõàí ø¿ëýã áîëæýý. äóðëàñàí õ¿íèé ø¿ëýã áîëîõîîð òýð áàéõ
Цагаан хараацай хэзээ бичсэн:
2010-11-12 20:42 | |
Blogmn.net сайтад бүртгэлтэй бол бүртгэлээрээ нэвтрээд бүртгэлгүй бол бүртгүүлээд нэвтрээд энэ блогт элсэх хүсэлтээ гаргачих. Тэгэхээр өөрт чинь урилга илгээнэ...
Алмас хэзээ бичсэн:
2010-09-04 01:45 | |
би бичигчээр элсмээр бн.яах вэ
будмаа (зочин) хэзээ бичсэн:
2010-09-01 22:29 | |
эм ганцаар ажил дээрээ хэнийг ч бодкуу нтр хэхэ
гоё шүлэг байна
гоё шүлэг байна
arch_tseegii хэзээ бичсэн:
2010-08-05 12:25 | |