Хөөрхөн халиун долгин шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай
Хачин халиун долгин шүү
Хазаарыг нь татаж мордоорой
Харийн газар хэцүү шүү
Хайрлан байж дасаарай
Нарийн халиун долгин шүү
Наласхийгээд мордоорой
Насны бага нь гэнэн шүү
Найрсаг харилцаж яваарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай
Хачин халиун долгин шүү
Хазаарыг нь татаж мордоорой
Харийн газар хэцүү шүү
Хайрлан байж дасаарай
Нарийн халиун долгин шүү
Наласхийгээд мордоорой
Насны бага нь гэнэн шүү
Найрсаг харилцаж яваарай
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Долгин - омголон, догшивтор; долгин ааштай морь гэсэн үг юм байна шүү.
Зочин хэзээ бичсэн:
2024-09-03 13:31 | |
Харийн газар хайртай хүнд нь охин үрээ өгөөд дуулмаар дуу юм шиг байна
Зочин хэзээ бичсэн:
2024-08-19 09:39 | |
Сайхан дуу шүү
Зочин хэзээ бичсэн:
2024-04-13 20:54 | |
үнэхээр гоё дуу юм аа
Зочин хэзээ бичсэн:
2023-11-29 10:15 | |
Дууг сонсоод сэтгэл хөдөлж бна
Цэлмэг (зочин) хэзээ бичсэн:
2023-10-24 20:40 | |
Goy duushuu
Зочин хэзээ бичсэн:
2022-05-10 12:28 | |
ymar goy duu we
Зочин хэзээ бичсэн:
2020-10-11 14:52 | |
vneheer saihan duu baina. Ene duug sonsood nulimas gochihgood baihim.
B. Sondor (зочин) хэзээ бичсэн:
2020-10-10 11:43 | |
Сайхан дуу, заримдаа нулимс гарах юм даа..
Зочин хэзээ бичсэн:
2019-04-08 18:03 | |
сайн бна уу энэ дууныхаа панаграммыг өгөөч урлагийн үзлэг болох гээд хэдээр өгөх вэ
Зочин хэзээ бичсэн:
2018-11-08 11:48 | |