xvv

Гандан уулын цэцэг

Гандан уулын цэцгийг
Гандана чинээ санасангүй
Ганихарсан хоёр сэтгэлийг
Гажина чинээ санасангүй дээ хө

Уулын маань улаан цэцгийг
Унана ч гэж, ай ай санасангүй дээ хө
Учирсан хоёрын сэтгэлийг
Уйдна ч гэж, ай ай санасангүй дээ хө

Туулын голын маань бургас нь
Тунарч хөхрөөд ай ай байна уу даа хө
Тун чиг хайртай хүний үр чамайгаа
Туйлдана ч гэж ай ай санасангүй дээ хө...

Дунд голын ногоо

Дунд голын ногоо нь
Ургасан байтлаа тарьсан юм шиг
Дунжидмаагийн хөөрхөн бүсгүй
Төрсөн байтлаа зурсан юм шиг

Ханан хээтэй алчуурыг
Ханцуйнаасаа битгий салгаарай
Хавар намрын зургаан сард нь
Хайртыгаа битгий мартаарай

Өлзий хээтэй алчуурыг
Өврөөсөө битгий салгаарай
Өвөл хаврын зургаан сард


Сэрэвгэр хадны зэрэглээ

Сэрэвгэр хадны зэрэглээ нь хө
Сэнжирч гогцоороод харагдна аа хө
Сэтгэл хөдлөөд горьгүй нь хө
Сэрүү оруулаад мордъё доо хө

Од нь гараад ирвэл хө
Оройтох л байлгүй яах вэ хө
Одоо мордоод явбал хө
Очих л байлгүй яах вэ хө

Саран гараад ирвэл хө
Саруулхан ч байлгүй яах вэ хө
Салаад мордоод явбал хө
Санах л байлгүй яах вэ хө...

 

Хүүхэн Нанаа

Хөндийн тоосыг хөдөлгөөд байдаг нь хө
Хүрэн халзангийн минь дөрвөн туурай хө
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Хүүхэн Нанаагийн минь хоёр нүдээ хө

Манхны тоосыг хөдөлгөөд байдаг нь хө
Манхан халзангийн минь дөрвөн туурай хө
Мануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
Манай Нанаагийн хоёр нүдээ хө

Талын тоосыг татуулаад байдаг нь хө
Тарлан халзангийн дөрвөн туурай хө
Тануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө

Адуучин

Түмэн чиг олон адууны дундаас
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ дэ хө
Түмэн чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр маань тормойж харагдана аа хө

Мянган чиг олон адууны дундаасаа
Магнай сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ ээ хө
Мянган чиг олон адууны дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр маань тормойж харагдана аа хө

Алхан чиг хээтэй бугуйвчийгээ хө
Арслан хотын урчуудаар сийлүүлсиймаа хө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад яах вэ хө
Амар болоод мэнд л явбал уулзна шү дээ хө...гэж.

Сэндэр охин

Цэ вангийн хошууны
Цэцэн залангийн охинсон доо хө
Арван найман настайдаа
Алиа Сэндэр нэртэй дээ хө

Арван ембүү хараад
Алгаа тосдог аавуу даа хө
Хорин ембүү хараад
Хормойгоо тосдог ээжүү дээ хө

Арван хошуу дамжуулаад
Адуучин хүүдээ өгөөсэй дээ хө
Хорин хошуу дамжуулаад
Хоньчин хүүдээ өгөөсэй дээ хө

Цагаан торгон цамцыг
Хэндээ ч гэж оёхов дээ хө
Цал буурал баянтай
Цагийг яаж байрахав дээ хө

Хөх торгон цамыг ээ
Хэндээ ч гэж оёхов дээ хө
Хөгшин буурал ноёнтой
Насыг яаж барахав дээ хө

Ай Нанаа

Зүүн уулын зэрэглээ байна хө хө Ай Нанаа минь ээ ээ
Зүглээд очсон чинь үгүй л байнаа хө хө
Зүүдээ нойрон дундаа хоюулаа байнаа хө хө Ай Нанаа минь ээ ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байнаа хө хө
Урд уулын зэрэглээ байна хө хө Ай Нанаа минь ээ ээ
Угтаад очсон чинь үгүй л байнаа хө хө
Унтах нойрондоо хоюулаа л байнаа хө хө Ай Нанаа минь ээ ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байнаа хө хө... 

Гандий мод

Гандий юу модондоо
Галуу нь эргэнээ хө
Газрын маань холоосоо
Хүү маань ирнэ ээ хө

Тоорой юу модондоо
Тогоруу эргэнээ хө
Тоосны маань холоосоо
Хүү маань ирнэ ээ хө

Самартай юу модондоо
Шаазгай шагширна даа хө
Санааны маань үзүүрээсээ
Хүү маань ирнэ ээ хө...
 

Цэнхэрлэн харагдах уул

Цэнхэрлэн харагдах уул нь
Цэцэг жимстэй уул байна аа хө
Цэцэрлэг сайхан ууланд нь
Чамтайгаа зугаалмаар уул байна аа хө

Ногоорон харагдах уул нь
Номин эрднийн уул байна аа хө
Ноёлог сайхан ууланд нь
Чамтайгаа  зугаалмаар уул байна хө 

Асарлан харагдах уул нь
Алим жимстэй уул байна аа хө
Аглаг сайхан ууланд нь
Чамтайгаа зугаалмаар уул байна аа хө

Сэтгэлийн амраг гэдэг чинь дээ хө
Шижир алтнаас үнэтэй еэ хө
Шилж түүнийг олоход
Шийдвэр зориг хэрэгтэй дээ хө

Цэнхэрлэн харагдах уул
 
Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн уул байна аа хө
Цэцэрлэг сайхан уул нь
Чамтайгаа зугаалмаар уул байна аа хө

Ногоорон харагдах уул нь
Номин эрдэнийн уул байна а хө
Ноёлог сайхан уул нь
Хүүтэйгээ зугаалмаар уул байна аа хө

Алаглан харагдах уул нь ээ
Алим жимстэй уул байна аа хө
Аглаг сайхан ууланд нь
Амрагтайгаа зугаалмаар уул байна аа хө

Хоёр талын уул нь ээ
Гоёмсог сайхнаар хосолжээ
Өөрийнхөө гэрийг барихаараа
Өрхнийхөө осрыг татуулна даа хө

Эргэн тойрон уул нь ээ
Үзэсгэлэнтэй сайхнаар хосолжээ
Өөрийнхөө гэрийг бариач ээ
Өрхний чинь оосрыг татъя даа хөө

Алаглан харагдах уул нь ээ
Алим жимстэй уул байна аа хө
Аавын хоёр хүү чинь
Амьдарч болмоор уул байна аа хө

Эрээлэн харагдана аа хө
Эрдэс баялагтай уул байна аа хө
Энхрий жаахан чамтайгаа хө
Энэхэн насандаа жаргана аа хө

Нарс хайлаас хоёр нь
Навчаа даагаад ганхана аа
Наалинхай хоёр хүү чинь ээ хө
Насан туршдаа жаргана аа хө
 

Ган төмөр

Ган төмөр чиг гайгүй дээ
Галынхаа аясыг даганаа хө
Ганхирсан сэтгэл гайгүй дээ
Хүүгийнхээ аясыг даганаа хө

Хөх төмөр чиг гайгүй дээ
Хөөрөгнийхөө аясыг даганаа хө
Хөвөлзсөн сэтгэл гайгүй дээ
Хүүгийнхээ аясыг даганаа хө...


Судгийн ногоо

 Судгийн ногоо хө
 Сугсраад байнаа хө
 Сургий нь дуулахаар хө
 Өрөвдөөд байнаа хө

 Арын ногоо нь хө
 Алаглаад байнаа хө
 Ааший нь бодохоор хө
 Өрөвдөөд байнаа хө...

Алгирмаа

 Алд алдын торгон хадгийг
 Задлаж суунаа Алгирмаа яа хө
 Анхны нөхөр Алтантуухтай
 Амьдарлынхаа замыг холбосондоо хө

 Авааль нөхөр Алтантуух
 Амбан саяны цэрэгт яваад хө
 Амьд үхсэний сураггүй
 Арван гурван жил боллоо хө

 Арван гурван жилийн дотор
 Андуу зөрүү явсан бол доо хө
 Агаар хурмаст тэнгэр намайг
 Амийг минь гартал ниргээрэй дээ хө
 

Сийлэн бөөр

Мандаж гардаг нарны маань наагуураа
Манан ч үгүй тунгалаг байнаа хө
Манай айлын Сийлэнхэнбөөрийг
Маргаашийн нарнаар мордуулна гэнэ дээ хө

Ургаж гардаг нарны маань наагуур
Униар ч үгүй тунгалаг байнаа хө
Урдаа айлын Сийлэнхэнбөөрийг
Ургахын нарнаар мордуулна гэнэдээ хө

Хүрдтэйхэн тэрэг нь хүрээний маань дундаа
Хүрэнхэн шанлуу л ширээний маань дундаа
Хүүхэн жаахан Сийлэнхэнбөөрийг
Хүрээнийхээ замаас оргуулна гэнэ дээ хө

Аралтайхан тэрэг нь айлынхаа дундаа
Алтанхан шанлуу ширээний маань дундаа
Амраг жаахан Сийлэнхэнбөөрийг
Авна ч гэж л зүүдэлсэнгүй явлаа даа хө...
 

Аргагүй амраг

Нуураа чиг хөлдөх гээд байна уу даа хө
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо хө
Ай хөөрхий минь дээ хө
Нууцгай чиг ханилсан бидэн хоёр хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө
Ай хөөрхий минь ээ хө
Далай чиг хөлдөх гээд байна уу даа хө
Загас гэдэг амьтан чинь хөөрхий болно доо хө
Ай хөөрхий минь дээ хө
Далдуур чиг ханилсан бидэн хоёр хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ хө
Ай хөөрхий минь дээ хө....

Утгы нь ярьчих гэх шиг товчилъё:

Нүгэл чиг нүглээс айсангүй дээ хө
Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө
Аюул чиг аюулаас айсангүй дээ хө
Аашны чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа даа хө
Мэлмэрүүлэн чиг уйлаад яахав дээ хө
Мэнд болоод амар суувал уулзана шүү дээ хө
Асгаруулан чиг уйлаад яахав дээ хө


Бүсгүй хүний заяа

Уруу газар ургана гэдэг чинь дээ хө
Улиас модны жам юмаа хө
Ургийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юмдаа хө

Хажуу газар ургана гэдэг чинь дээ хө
Хайлаас модны жам юмаа хө
Харийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм даа хө...

"Бүүжидмаа" гэж дуу байна. Мэддэг л дууны нэг байна даа.

Бүүжидмаа/Үзэмчин/

Буурал морины минь мундаан дээр нь хө
Булигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө
Буурал ээжийн минь захиж хэлсэн үг
Бодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө

Саарал морины минь мундаан дээр нь хө
Санхъюу гөлөм нь шаржигнаад байна даа хө
Сайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг
Санаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө

Хар морины минь мундаан дээр хө
Харганан чиг эмээл тохоотой байна хө
Хайлаастайн давааг даваад гарна аа хө
Ханилсан Бүүжидмаадаа хүрээд очно өө хө


Ганган хул

Ганган хулыгаа унаж л явдаа хө
Гандангийнхаа үүдээр галигуулж явлаа хө
Галсан зангийнхаа нэрэн дээрээ хө
Гайхуулж явсан буруу энгэрээ хө

Цэнхэр борыгоо унаж л явлаа хө
Цэргийнхээ үүдээр цэлгүүлж явлаа хө
Цэндсүрэнгийнхээ нэрэн дээр нь хө
Чихнийхээ ээмгээр дэнчин тавилаа хө

Улаан хээрийгээ унаж явлаа хө
Усанд ойчоод сандарч явлаа хө
Учирсан амрагтаа очихоос хойно доо хө
Усанд ойчих нь чиг хамаагүй байна аа хө


Эрүү цагаан болжмор

Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн лайтай /үртэй/ миний л амраг
Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө

Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө

Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
Хөөрхий жаалхан миний амрагт
 Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө.


Хөх торгон цамц

Хөх торгон цамцыг болбол доо хө
Хөвөнгий нь тавиад хөвсийлгөөд байна аа хөөрхий яа хө
Хөгшин чамайгаа гэсээр байтал даа
Хөрслөг залуучууд нь хөшилдөөд байна аа хөөрхий яа хө

Цагаан торгон цамцыг болбол доо хө
Цавгий нь тавилгүй шалчийгаад байна аа хөөрхий яа хө
Цаанаа ханьтайг чинь мэдсэн болдоо хө
Чамдаа юундаа дасдаг билээ дээ хөөрхий яа хө

Алаглуулаад оёсон алхан чиг хээтэй алчуурыг ээ хө
Арынхаа манхандаа гээчихээд ирэвүү дээ хөөрхий яа хө
Аминчлаад хэлсэн үгийг минь болбол доо хө
Авгай хүүхнүүдэд тараачихаад ирэвүү дэ хөөрхий яа хө.


Сандуйтай мод

Сандуйтай юу мод нь болбол сар нарны чимэгээ хө
Сайн явдал саруул ухаан энэ биений чимэг ээ хө хө
Сайхан чиг төрсөн залуухан тэр минь ээ
Санаж явсан миний биений зүрхний минь чимэгээ хө хө

Навчтай юу мод нь болбол нар сарны чимэг ээ хө хө
Насны багад эрдмийг сурах энэ биений чимэг ээ хө хө
Найртай чиг төрсөн залуухан тэр минь ээ
Найдаж явсан миний биений зүрхний минь чимэгээ хө хө

Галууны маань дэгдээхий нь болбол
Ганганаад нисэхээрээ хө
Ганга мөрний усыг болвол гатлаад гарна аа хө хө
Ганьхан чиг төрсөн Оюунсамдангаа хө хө
Газар усны найман зовхис нь дагаад мордвоо хө хө

 

Өдтэй бичиг

Өдтэй бичиг
Өдтэй юу бичиг нь хө
Өртөөгөөр дамжина аа хө, ай хө
Өвлийн гурван сардаа
Өөрөө ирэхийн доио юу даа хө
Хадаастай бичиг нь
Хавийн өртөөгөөр дамжина аа хө, ай хө
Хаврынхаа гурван сардаа
Харьж ирэхийн дохио юу даа хө
Зурагтай юу бичиг нь
Зуун бээрээр дамжина аа хө, ай хө
Зуныхаа гурван сардаа
Зуурхан ирэхийн дохио юу даа хө
Наалттай юу бичиг нь
Наян бээрээр дамжина аа хө, ай хө
Намрынхаа гурван сардаа
Наашаа ирэхий дохио юу даа хө.


Дөрвөн уул

Дөрвөн уулын маань дундаас болболдоо хө
Усны маань тунгалаг урсаад байна уу даа хө
Төр түвшин амрагийг болбол доо
Түшээд суух заяатай даа хө
Хорвоо ертөнц дээр хүмүүн болж төрсиймаа хө
Хорвоогийн шаргал наран нь гийгүүлээд байна аа хө
Орчлон ертөнц дээр олуулаа төрлөө дөө хө
Орчлонгийн жаргал зовлонгоос оочиж амсаж явна даа хө...

Эх сурвалж:
http://energie2.blog.banjig.net/post.php?post_id=57978

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

xvv хэзээ бичсэн: 2021-02-02 20:42 | |
хүсэлт
Шалзат баахан шарга дууны үгийг яаж хаанаас олох вэ?
Зочин хэзээ бичсэн: 2020-12-18 13:36 | |
Хандармаа дууныг үг: https://shuleg.blogmn.net/116309/
xvv хэзээ бичсэн: 2020-07-31 03:43 | |
Хандармаа дууны үгийг олж өгөөч сурах гээл байгаа юм
Зочин хэзээ бичсэн: 2020-07-30 17:51 | |
Сонсож байгаагүй, мэдэхгүй дуу байна. Хайгаад олсонгүй. Мэдвэл үгийг нь бичиж ѳгѳѳрэй. баярлах
xvv хэзээ бичсэн: 2019-11-19 12:59 | |
Алимны модыг тарихаараа
гэж эхэлдэг ямар дуу вэ
Зочин хэзээ бичсэн: 2019-11-15 15:17 | |
Булигаар хүрэн цүнх /дууны үг/
Доорх хаяг дээр оруулсан шүү.

http://shuleg.blogmn.net/115915/buligaar-huren-tsunh-duunii-ug.html
xvv хэзээ бичсэн: 2019-04-06 18:10 | |
bulgaar huren tsunh duuni ugiig oruulj ogooch
Зочин хэзээ бичсэн: 2019-04-06 16:05 | |
Орой мэнд хүмүүсээ монгол ардын дуу хувирашгүй сэтгэл дууны үг олж тусална уу
Зочин хэзээ бичсэн: 2018-10-16 22:30 | |
Mongol ardiin shog hoshin duunuud bgaa yu
Зочин хэзээ бичсэн: 2018-04-14 14:06 | |
санхью гөлөм дууны үгийг хэлж өгөөч
Зочин хэзээ бичсэн: 2018-03-27 22:04 | |
шидэн хуар дууны үгийг хаанаас олж болох вэ
Зочин хэзээ бичсэн: 2018-01-27 15:12 | |
Жунгааны дэгдээхэй Дурдун харгуй гээд хоёр дууны үгийг олоод өгөөч
Зочин хэзээ бичсэн: 2018-01-09 14:32 | |
сүлжис хийгээд даваад очно доо сүжрээд байгаа сэтгэлийнхээ нэгээхэн учгийг тайлан даа дууны үгийг олж өгөөч
Зочин хэзээ бичсэн: 2017-11-11 20:51 | |
Цэн цэнгийн баавартай эмээлийг болбол доо
Цэнхэр борын нуруун дээрээ хөө
Цэвэрхэн намайг авъя аа л гэвэл
Цэнхэр самбайгаа бэлтгээрэй дээ хөө

Хүрээ баавартай эмээлийг болбол доо
Хүдэр борын нуруун дээрээ хөө
Хүүхэн намайгаа авъя аа л гэвэл
Хүн хүнтэй л зөвлөөрэй дээ хөө

Алтан баавартай эмээлийг болбол доо
Алаг шаргын нуруун дээрээ хөө
Авхай л намайгаа авъя аа л гэвэл дээ
Амьтан хүнтэй л зөвлөөрэй дээ хөө


Алмас хэзээ бичсэн: 2017-05-30 15:57 | |



:-)