Сарыг тэврээд шөнөжин уйлахсан
Хэлбэргүй нулимсаар тэнгэрийг согтоогоод
Солирын од болон газар луу харвахсан
Ханаагүй жаргалын минь гэрээслэл тэр болог
Хаалганы чинь чимээг чагнаж удаан хүлээхсэн
Хоногоор саатах цаг хугацаанд мөрөөдлөө орхиод
Гэрийн чинь гадаа навчис болон хагдрахсан
Гэмгүй залуу насны минь учрал тэр болог
Алс холоос ч гэсэн дүрийг чинь нэг харахсан
Нууцхан гунигийн далайд зүрхээ живүүлээд
Аниргүй шөнийн учирлаа зүүдэндээ л ганцхан амтлахсан
Нэмэр дутуу орчлонгийн ихэмсэг бүтэн нь тэр болог
Гараас чинь хөтлөөд хамтдаа алхахсан
Гэзэг үсийг чинь илбэнхэн дуу зохиож аялаад
Мөнх гоо шөнөөр тэврэлдэн хамтдаа хонохсон
Мичид түгсэн тэнгэрийн доор “Би чамд хайртай” гэж шивнэхсэн.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
ain kkk