Давчуухан хугацаатай богинохон үдэш
аадар бороо шиг асгарсан тачаал
Дахин ирэхгүй ахархан жаргал
анхны шөнө шиг ариухан үйлтгэл
Шингэн дуу, нүцгэн бие
тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй
Шимэх уруул, нүгэлгүй бодол
тэвэр багадсан тэнхлүүн хүсэл
Орчлонг умартан, хүсэлдээ мансууран
тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч
Огторгуйд уусан, дуу алдуулан
тэмдэг үлдээн биесээ шимж
Маргаашийн учрийг мартан цэнгэж
ум зандан ур цэцэглүүлж
Маргашгүй үнэнийг магад орхиж
уран бэлэгсийг учруулан эвлүүлж / дутуу /
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сүүлчийн шөнө
Цагаан хараацай хэзээ бичсэн:
2010-11-30 20:03 | |
Зочин хэзээ бичсэн:
2010-09-04 13:10 | |
Хүслийнжигүүр хэзээ бичсэн:
2010-09-02 16:48 | |