Морьтон, хүчтэн, харваатнаа хурайлж

Монгол наадам эхлэхэд тэнгэр баярладаг

Битүү морьд эвшээхэд үүл анирддаг

Билиг задалж өнгөө сольдог

 

2011

 "Жич: баяр наадам өнгөрсөн ч мэнд хүргээд оруулчихлаа"

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

.................................... Найздаа илгээх үг
2015.07.11
Найз л чамдаа хандаж сэтгэлээ бичихийн учир
Нас минь явж залуу нас минь холдож байгаа болохоор
Наслах насны минь ид үе өнгөрөхөөс өмнө
Наргиан хөгжөөнт үзэл бодол минь хэвээрээ ч байгаа үедээ
Yеийн анд найз чамдаа би хандаж бичих гэж Үзэг үг хоёрыг нийлүүлэн толгой холбож сууна
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг хорвоод олон сонслоо
Yг ,үсэг, цаг гуравт баригдах хугацаа минь өнгөрчээ
Үймээн шуугиангүй газар хоёулаа нэг тайван уулзъя
Өөрийн болон чиний хүсэл санааг сонсомоор байна
Өглөө жиргэх болжморын өрөөсөн бус, хос жигүүр болж
Өргөн хөх тэнгэрт цойлж дүүлэн хамт нисэхээр
Өмнөө байгаа чамруу яарахгүй байж чадсангүй би

Намайг ямар байсныг чи мэдэх байлгүй дээ гэж
Найз чамайгаа сэтгэлдээ бодож байдаг шүү
Найзын ёсоор намайг нэг хүлээн аваарай чи Нам гүмхэн орчинд хоёулаа нэг тайван уулзъя
Чамайг юу гэж хэлнэ тэр надад хамаагүй гэж бодох ч Чигээрээ би өөрийнхөөрөө байж чадах болов уу найзаа
Хүний нас амьдрал ахархан ,хурдан өнгөрдөг шиг найз минь Хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа энэ насандаа би Хүсэл тэмүүлэл хэлж ярих тэвчээр алдарч байна шүү найз минь
Айж хүндлэж эмээж бэргэж явсаар чамааас би Арваад жил хол юм шиг ойрч юм шиг холбоотой байлаа Аймхай зориггүй итгэлгүй хүн үү гэж би өөрийгөө зэмлэж Айхтар хүн гэж чи надаас айж эмээж цэрвэж байна уу
Нарт хорвоод чи бид туулах ёстойгоо туулж л байна Найзууд бие биеэндээ чин сэтгэлээ хэлэх болж дээ Баян тансаг, ганган хээнцэр, гоё сайхан биш ч чи Байгаагаарай байж амьдралын төлөө нь байгаа чинь сайхан
Ширүүн шударга дайчин зоригтой эрэмгий гадна дүрийг чинь Шийдвэрлэх мөчид зөөлөрч, уярч эмээж байдаг дотор занг чинь Мэдэрч харж сонсож дуулж байдаг шүү би Миний мэдэх нэг сайн найз минь чи шүү
Хаяанд цуг байхдаа нэг их тайван байх мөртлөө Холдоод холбогдохгүй байхаар үгүйлэх найзыгаа Урт удаан хугацаанд хоорондоо ярилгүй удахаар Утасаар нэг дууг нь сонсоод тайтгарч тайвширах
Бие биедээ туслахаар дуулгах сониноо ярилцан Бодол санаагаа хуваалцахдаа бусадаас илүү байж Гэгээн сайхан нөхөрлөлөө хэнд ч хэлэхгүй нууцлаж Гэр бүлээ бодож олны хэл амнаас имээж
Нууцхан нэгнийгээ бодож харж сонсож явахаас Нээлттэй байх боломжийг бид хоёрт олгохгүй нь Гэвч бид найзууд гэгээн сайхан бодолтой Гэнэтийн олон сайхан дурсамжуудтай
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бид Болзож учирахдаа жаргалтай байдаг бид Тийм биздээ найз минь хоёуланд нь Тунгалаг байг бидний нөхөрлөл минь
Өгөх хариуг би сонсох гэж яарч байна шүү найзаа Өнгөрсөндөө бүтэхгүй гэж битгий хэлчихээрээ дээ Тоглоом болгож өнгөрөөлгүй ухаж тайван бодоод Тохироо нь бүрдэхээр ямараар ч илэрхийлж болно шүү Чамайг би хүний өмнө эвгүй байдалд оруулаж зовоож айлгахгүй Чадна гэдэгээ баттай сайн ухаарч мэдэж ойлгож байгаа шүү найз нь

................................ Найзаас чинь


Найздаа (зочин) хэзээ бичсэн: 2015-07-09 12:24 | |



:-)