xvv
Хажуугаар өнгөрөх бүсгүйг би эргэж харлаа
Хайртай хүнээ мартсандаа тэгээгүй
Хан тэнгэрийн бүтээлийг сонжин нэг харсым
Харин өөрийн болгохыг хүсээгүй

Гунхсан сайхан бүсгүйг би эргэж хардаг
Гурав салаалсан гэзгийг нь хардаг
Гуйж очоод танилцъя гэж бодоогүй
Ганцхан хараад л баясаад өнгөрье гэсийм

Булбарайхан бүсгүйтэй зөрөөд би эргэж харлаа
Буцашгүй дурласан түүнийгээ мартаагүйээ
Бурхны бас нэгэн сайхан бүтээлийг
Бултхан хараад цаашаа явсан юм

Гоёл наадмыг үзээд би баяслаа
Гоонь гээд хайраа хайгаагүй юм тэндээс
Гоо охидын зураг шиг төрхийг ганц удаа
Гуутай бурхны жаазтай хөрөг шиг хараад л өнгөрсийм

Хараад өнгөрөх тэгээд буруу юм гэжүү
Хардаж зарим нь нөхөртөө тунирхдаг гэнэлээ
Харцанд буруу үгүй хэмээн Emotion дуулдаг
Харин би бол тэднийг ч харах бас дуртай

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

үнэн ш дээ
намнан (зочин) хэзээ бичсэн: 2011-02-23 17:31 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-06-04 21:57 | |



:-)