xvv
Бас нэгэн нартай өдөр, маргааш
Баяр баясгалан аз жаргалтай нэг өдөр, бүхэлдээ
Жирийн л нэг утаатай өвлийн өдөр, маргааш
Чиний тухай бодон инээмсэглэнэ, өдөржин
Уулзаагүй ч гэлээ бодолдоо төсөөлөн жаргалтай
Урдаас инээмсэглэх дүр, харцанд чинь ууссан, азтай
Уяхан энхрийд дурлах хувь заяанд төрсөндөө
Улам их баярлана би, бурханд
Цэцэгсээс ч илүү үзэсгэлэнг хором ч мартамгүй
Цээжинд мөрөөдөл дүүрэн, чанга тэврээд хамт
Цэнхэр тэнгэрийн доор хөтлөлцөн алхана, үргэлж
Цэнэг авна өглөө бүр, чинийхээ уруулаас
Үргэлж гүнжийгээ инээлгэнэ, эгдүүтэй инээдээр нь
Үнэхээр хөөрхөнд нь улам дурлана, тэгээд
Хүсэл хайр бүхнээ эцсийн дуслыг нь хүртэл, ганцхан чамдаа
Хүрэн зүрхийг минь чагнаарай, дурлачихжээ би цацраг минь...


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

баярлах
Зочин хэзээ бичсэн: 2012-02-02 20:47 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2010-01-01 23:39 | |



:-)