Үг. Л. Дагвадорж Ая. П. Пүрэвсүрэн
Дуучин: УГЖ Ж.Нансалмаа
Туулай сайхан зоонд нь
Наран туяа солонгорсон
Шашир суман дэлэнд нь
Салхи исгэрэн наадсан
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь
Зээр гүйцэм хурдаараа
Хээр талыг туулдаг даа
Унаган багадаа холд явсан чинь
Унасан нутагтаа эргэж ирдэг
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь
Дайны талбарт эндсэн эзнээ
Дайсны саварт өртүүлэлгүй
Дайчин нөхдөд нь хүргэж өгөөд
Нулимс бөмбөрүүлэн зогсож ба...
