xvv
Дуучин: Б. Долгормаа


Түмэн чиг олон адууны дундаас
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ дээ хөө
Түмэн чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний жаахан тэр маань тормойж харагдана аа хөө

Мянган чиг олон адууны дундаасаа
Магнай сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ ээ хөө
Мянган чиг олон хүний  дундаасаа
Миний зүрхний жаахан тэр маань мишээж харагдана аа хөө

Алтан чиг хоёр бугуйвчийг ээ хөө
Арслан хотын урчуудаар сийлүүлсэн юмаа хөө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад яах вэ хөө
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ хөө


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)