xvv
Шүлэг: Лхамжавын Лувсандорж
Хөгжим: УГЗ Зундуйн Батсүх
Дуучин: Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин МУСТА Г.Бямбажаргал

 

 
Энгэрийн яргуй цасан дор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангинана
Эзэн малчны магнай тэнийн баярлаад
Эх орны минь сүрэг нэмлээ гэж дуулна

Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ

Жаврын үзүүр уярч цаг наашлахад
Цэлмэг шөнийн од шиг төлөөр сүрэг баяжна
Өнгө аялгуу зохирол чихнээ ялдам таацаад
Өнөр малчны хот таван эрдэнийн далай

Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ

Анхны бороо цэцгийн дэлбээг таалахад
Таван эрдэнэ дэлхий дүрээд налайна
Хотол түмэн төлийн дуундаа баясаад
Хорвоогийн наран саатан байж чагнана

Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ
Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ

Дуучин: МУСТА Ч.Алтантүлхүүр дуулснаар:
 
 
 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мэдээлэл хуваалцсанд баярлалаа.
Энэ концерт нь бас их гоё кино концерт байна:
https://www.youtube.com/watch?v=rzeOzXEqDyE
xvv хэзээ бичсэн: 2023-05-27 15:44 | |
МУСТА дуучин Ч. Алтантүлхүүр Таван-эрдэнэ дууг амьтай дуулсандаа.
Малчин (зочин) хэзээ бичсэн: 2023-05-27 12:23 | |



:-)