xvv
Үг: Ц. Сүхбаатар Ая: Н. Авирмэд
Дуучин: СТА М. Цэрэндулам

Дуучин: МУГЖ Б. Энхбат

Намираа хоргой нэхийний
Найгал сорыг жигдлэхдээ
Наран ургуулж утас сүвлэх
Наалинхай чиний савхан хуруу

Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу

Сахлаг хамбан нэхийний
Шаглаа оёог тааруулан
Саран ургуулж угалз ороох
Сайхан чиний уран хуруу

Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу

Жийжүү торгон нэхийний
Зүсийг хоршин мэтгэхдээ
Хорвоог уярааж үйлс дээдлэх
Хонгорхон чиний уян хуруу 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)