xvv


Галуу шувууны дэгдээхэй
Гадаа гараад ганганаж байна
Голын хайртай Гоожнанаа
Галав юүлтэл дуулж сууна даа, Гоож нанаа, хө

Xун шувууны дэгдээхэй
Xулсан дотор ганганаж байна
Xувитай төрсөн Гоожнанаа
Xошуу нутагтаа дуулж сууна даа, Гоожнанаа, хө

Ѳөвөн сөөвөн гэзгэнд нь
Ѳнгийн туушинг таарууллаа
Ѳөрийнх биш хүнийх болохоор
Үдшийн шөнөдөө хоосон доо Гоожнанаа хө

Ардын дуу болохоор их олон бадаг болгоод газар газар янз бүрээр дуулдаг юм билээ. Бас домог нь одоогийн Сэлэнгэ аймгаар нутгалдаг байсан Гоожнанаа гээд ядуу залуу Халхад алдартай сайхан бүсгүйг өөртөө дурлуулж авч сууга...

xvv

Үг. Ж.Бадраа Ая. Г.Бирваа

Соёглонхон жороолсон
Согоо чихтэй үүлэн хээр
Солонгоронхон туяарсан
Сонин хээтэй үйтэн хуар
    Гоолиг энүүнд маань
    Гойд чиг чамин таараа юу даа
    Гол шиг сайхан гоц хөөрхний нь
    Гоёхон чимэг юм уу даа
Тормолзонхон нүдээрээ
Хорвоог булаах тод мишээл
Тодорсонхон эрдмээрээ
Хотлыг уяраах сод хоолой
    Гоолиг энүүнд маань
    Гойд чиг чамин таараа юу даа
    Гол шиг сайхан гоц хөөрхний нь
    Гоёхон чимэг юм уу даа
Булгилсанх...

xvv

Буруудаа дэлтэй улаанд нь
Мѳс нь шаргиад байна даа хѳ
Булигаар хүрэн цүнхэнд нь
Чихэр шаргиад байна даа хѳ

Сайвар улаан моринд нь
Мѳс нь шаргиад байна даа хѳ
Савхин хүрэн цүнхэнд нь
Чихэр шаргиад байна даа хѳ

Шингэн дэлтэй улаан нь
Ширгэн дээр ч байлгүй яах вэ хѳ
Шинэхэн найзын ѳвѳрт нь
Чихэр ч байлгүй л яах вэ хѳ

(Эмээ маань бага байхад амандаа их аялдаг байж билээ)



Энэ бас сонирхолтой юм. Илүүтэйгээр гадныханд зориулсан юм шиг байна:
...

xvv

Үг: Б.Явуухулан /МУТС/
Ая: Д.Даваасүрэн


Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учран харвал мөнхөрнө гэсэн
Урьдын үг үнэн болов уу
 
Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг
Тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа

Төөлбөл бие чацуу тоолбол нас чацуу
Хосоор ургадаг Вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ

Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ

Уранхан тэргүүнд нь хүрээд үзвэл
Унаганы уруул шиг зѳѳлхѳн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
...

xvv

Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах бахтайсан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхансан

Ганган борлог морио
Гаднаа сойх сайхансан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхансан

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу ч эргэхгүй ээ
Эмгэн буурал ээжий минь
Эргэж надад олдохгүй ээ
 

xvv

Шуудан хүргэгчийг тосон гүйгээд
Шинэхэн захидлыг минь авч байна уу
Цэрэг хувцастай зургийг минь өвөртлөөд
Саалийнхаа зэл рүү гунхаж явна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Уурганы сүүдрийг гишгэчих вий гээд
Үзүүрийг нь холоос харасхийн тойрч явна уу
Хурын ч үүлгүй цэлмэг байгаасай гэж
Хилийн тэнгэрийг ширтэж байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Ижилхэн борлог морьдоо хараад
Ирэх жилийн наадамд яарч байна уу
Мөнгөн баавартай хоёр эмээлээ
Тэнзэн ташуурт нь шондож байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг м...

xvv

Зүйл зүйлийн цэцэг хуар нь хөѳ
Зүлгээ дагаад ургаа юу даа хөѳ
Зүйтэй төрсөн чи минь ээ хөѳ
Зүрхээ дагаад учраа юу даа хөѳ

Хайтан ягаахан цэцэг хуараа хөѳ
Хангайгаа дагаад ургаа юу даа хѳө
Хайртай төрсөн чи минь дээ хѳѳ
Хайраа дагаад учраа юу даа хөѳ

Хүжсийн үнэрт цэцэг хуар нь хѳө
Хүрээ татаад ургаа юу даа хөѳ
Хүний жаалхан чи минь хөѳ
Хүслээ дагаад учраа юу даа хѳө 
 
УГЖ В. Оросоо
...

xvv

Угуул нутгийг таалаад
Урин салхи нь сэвэлзээд
Урин салхины үзүүрт сэргээ юм уу
Унаган хүлгийн хатир чангараад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
Саалийн хувин дүүрээд
Саасан сүү нь мэлтэлзээд
Саасан сүүний арвинд бахдаа юм уу
Сайн ханийн сэтгэл баясаад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
Уужим талдаа дүүрээд
Уран цэцэгс алаглаад
Уран цэцгийн дэлбээнд уяраа юм уу
Уяхан үрийн минь царай жавхаажна
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
 

"Ардын жүжигчин" П. ...

xvv

Алтан наран хэвийх зүгт
Алтай сайхан нутаг минь бий
Алтай сайхан нутагт минь
Азай буурал ээж минь бий
Азай буурал ээжийд минь
Амгалан энхийн ерөөл бий
Амгалан энхийн ерөөлд нь
Амар уулзахын тавилан бий

Саруул сарны хонох зүгт
Сэрүүн сайхан алтай минь бий
Сэрүүн сайхан алтайд минь
Сүрэг олон адуу минь бий
Сүрэг олон адуунд минь
Суман хүрэн морь минь бий
Суман хүрэн мориндоо
Суудал засахын тавилан бий

Салхины исгэрэх тэрхэн зүгт
Сарьдаг алтай нутаг минь бий
Сарьдаг алтай нутагт минь
Саальчин хонгор бүсгүй минь бий
Саальчин хонгор бүсгүйд минь
Сэтгэлийн ариун хайр бий
Сэ...

xvv

Миний ардын сэтгэл цагаан
Үг Ш. Сүрэнжав
Ая Ш. Эрдэнэбат

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг

Миний ардын зан нь шулуун
Мэндлэн золгох ёс нь ариун
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр анхилам

Миний ардын үйлс нь өрнүүн
Мэтгэн зорчих зам нь шулуун
Уулс хангайн бараа нь зүмбэр
Үүлс хоноглом орой нь сүмбэр




...