xvv
Үг. Ж.Бадраа Ая. Г.Бирваа

Соёглонхон жороолсон
Согоо чихтэй үүлэн хээр
Солонгоронхон туяарсан
Сонин хээтэй үйтэн хуар
    Гоолиг энүүнд маань
    Гойд чиг чамин таараа юу даа
    Гол шиг сайхан гоц хөөрхний нь
    Гоёхон чимэг юм уу даа
Тормолзонхон нүдээрээ
Хорвоог булаах тод мишээл
Тодорсонхон эрдмээрээ
Хотлыг уяраах сод хоолой
    Гоолиг энүүнд маань
    Гойд чиг чамин таараа юу даа
    Гол шиг сайхан гоц хөөрхний нь
    Гоёхон чимэг юм уу даа
Булгилсанхан зүрхээрээ
Хожмыг даллах их мөрөөс
Буцалсан хайраараа
Хоёрыг холбох бэх гагнаас
    Гоолиг энүүнд маань
    Гойд чиг чамин таараа юу даа
    Гол шиг сайхан гоц хөөрхний нь
    Гоёхон чимэг юм уу даа


 
 



 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Гоё дуу шүү.
luna хэзээ бичсэн: 2019-08-07 16:00 | |



:-)