Ая: Д.Даваасүрэн
Торго шиг зөөлөн дэлбээтэй
Тоос буудаггүй Вансэмбэрүү цэцгийг
Учран харвал мөнхөрнө гэсэн
Урьдын үг үнэн болов уу
Тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа
Төөлбөл бие чацуу тоолбол нас чацуу
Хосоор ургадаг Вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Уранхан тэргүүнд нь хүрээд үзвэл
Унаганы уруул шиг зѳѳлхѳн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Хүүгийн зулай шиг зѳѳлхѳн байлаа
Тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд
Энэхэн насандаа очих байлаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Энэ дууг зууны манлай хослон дуулаач Төв аймгийн Угтаал Цайдам сумын уугуул Вандан, Төв аймгийн Бүрэн сумын уугуул Дэмбэрэлийн Дуламсүрэн нар анх дуулсан. Аяыг нь бичсэн Дэмбэрэлийн Даваасүрэн бол дуулсан Дэмбэрэлийн Дуламсүрэнгийн төрсөн дүү юмаа. Манай аав Цэрэгт байхдаа зохиосон гэж том хүү нь болох ажлын анд, нутгийн анд Гал-Эрдэнэ гэж залуу надад ярьсан юм. Дуулсан Дуламсүрэн болвоос Төв аймгийн Өнжүүлийн бага сургуульд аавтай минь хамт нэг ширээнд суудаг байсан нэг ширээний 2 байгаам. Дэмбэрэл гуайнхтай бол манай өвөөгийнх олон жил айл аймаг явсан улс аа. 2 дуучин маань одоо Төв аймгийнхаа Монгол туургатан театртаа ажиллаж байгаа байх шүү.