Зөн билгийн совин хуураагүй гэдэгт итгэсэн
Зөв бурууг ухаарах сэтгэлийн дэнс цалгиж
Зөвхөн чамд хайртай гэж зүрх минь надад шивнэсэн
Сэм сэмхэн чи минь хараад байх шиг
Сэтгэл дотроо хайраа нуугаад ч байх шиг
Нүд чинь нэг л зөөлөн аргадаад байх шиг
Нүгэл байгаадаа би өөрөө дурлачихсан юм болов уу
Хайранд бүү яар
Зовохын цондон
Харцанд бүү шуна
Шаналахын цондон
Уурлаж бүү аашил
Хаягдахын цондон
Уйлж бүү гуй
Үл тоогдохын цондон
Үгүй бүхнээр дутаж чамдаа би дурладаг
Үсний ширхэг тоолон чамайгаа би урладаг
Дүүрэн ...

