Шат
Доош ганц ганцаар дуслах цусний чимээ
Дoтoгш хvчтэй хатгалах гашуун vгсийн хамтад
Гишгvvр алгасан урсах цус нулимс бугдэнтэй нь
Ганц шөнө хань болсон шатаараа дахин өгсөж явна
Бvvдгэр гэгээ цонхон завсараас нvvр илбэх мөчид
Бvхийл дурсамж минь замхран vгvй болхийг л хvлээж,
Бvvр дээшээ л алхалмаар тэгсэн хэрнээ vл хөдөлж
Бvрэлзэн харагдах нvднээ торсон нулимсийг ч vзэн ядхийг хvссэн
Шатний бариулаас шvд зуун тас атгаж өндийхдөө
Шархирсан зvрх улам эмтэрхийг мэдсэн ч vл айсан
Шаргал нар мандаж хvvхэд насийг минь төөлж эхэлхэд
Шилтэй архи газар унж эхvvн vнэр хамар цогиж байсансан....
Чандаа 04.04
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Нэр өгөгдөөгүй сэтгэгдэл
ene shulgiig hangai zochid buudliin deer halamtsuu baihdaa bichej baisan.
chandaa хэзээ бичсэн:
2006-05-28 16:51 | |
аймар шүлэг байнаа..
Гэхдээ утгыг нь яг сайн ойлгосонгүй,, үнэн бодролтой шүлэг байшдээ...
Chandaa бас энд бичдэг болж байгаамуу?
Chandaa бас энд бичдэг болж байгаамуу?
Зочин хэзээ бичсэн:
2006-04-28 23:34 | |