Орчлон хүүхнээр дүүрэн гэдгийг би мэднэ
Одсон нэгнийг орлуулах нэг нь олдохгүй гэж би маргахгүй
Гэзэг нь урт ухаан нь богино гэгддэг бүсгүй хүнээр бороо орсон ч
Гэхдээ л чи энэ хорвоод ганцхан хувь
Хайрыг чинь би бусдынхаар нөхөхгүй
Харцыг чинь хэн нэгнээс олж харахгүй
Үнсэлтээр чинь хэн ч намайг үнсэхгүй
Үнэнчээс чинь илүү сэтгэл хэзээ ч надтай учрахгүй
Үнэхээр мэлзэхгүй чи ганцхан хувь...
Цоомын https://tsoomiin.blogmn.net/21061 шүлэгнээс будаа идэв 
...
Бурхан минь надад зориг хүч хайрлаач
Бүүр түүнийгээ ховсдох далдын хүч өгөөч
Бие биенээ сохортол ховсдоод
Бидэрч биш туучаад өнгөрөхсөн амьдралыг
Бурхан минь надад хүч өгөөч...
Бодох сөхөө, завгүй хорвоо дээр
Бор гөлөг шиг сүүлээ шарвалзуулан амьдрах
Боолын хүслээс сэтгэлийг минь чөлөөлж
Босоод алхах хүч өгөөч...
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу?
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайхныг идэж өн...
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг
Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж
Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд
Уяхан сэтгэл чинь надад биш болохоор
Уйдах юм даа эндээс заримдаа
Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд
Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу...
Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай
Олж холоос харвал л жаргалтай
Зүүдэнд хааяахан ирэхэд үүрд ч сэрмээргүй
Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай...
...
...
Хаврын цэцгэнд дурлах эрвээхэйнүүд шиг
Хайрт минь чамайг тойрон залуус эргэлддэг
Өнгийн цэцэгст тэмүүлдэг шиг
Өөрөө би ч тэдний л нэг
Талын цэцэгс олон
Таалагдах нь ч бас зөндөө
Үнэнч байна гэж амлахгүй
Өөрөө чи л баландаа мансууруул
Үхэн үхтэл минь дэргэдээ согтоо
Өөр тийш нь бүү нисгээрэй...
Гараас минь атгахдаа чи андуурсан юм уу
Гавал минь салах нь, өвдөж байна
Үнсүүлж байсан, тэврүүлж байсан бусдад нуухгүй ээ
Үнэндээ яагаа ч үгүй ээ зүрх догдлоогүй, гэвч чи л...
Хурууг минь атгахдаа чи андуурсан юм уу
Хувирсан юм уу сэтгэл чинь эсвэл дараа нь
Хүссэн хайсан хүн чинь би биш байсан уу
Хүлээгээч, дахиад түр...
Яг үнэндээ анх анзаараагүй нуухгүй ээ
Ялдам зан, эгдүүтэй инээмсэглэл чинь таалагдсан төдий
Яагаад гэдгийг мэдэхгүй одоо бол харин
Ялагдаад байна өөртөө, чамгүйгээр амьд баймааргүй...
Хайрын үгсээ шивнэх түүнд чинь атаархаж байна
Халуун гарыг чинь атгахыг нь хардаж байна
Ү...
Нар туссан дэлбээ шиг
Навчинд тогтсон шүүдэр шиг
Чи тийм л эмзэг
Чи тийм л ариухан
Хүрэх төдийд гэмтчихмээр
Үлээх төдийд уначихмаар
Зориглож хүрч чадахгүй
Зогсож би харсаар...
...ууршуулчихмааргүй
Хүн болгон алдаа гаргадаг. Гэхдээ түүнийгээ засдаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд та өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө хүмүүжүүлэх гэдэг сонин сонсогдож байна уу? Гайхах хэрэггүй та өөрийгөө хүмүүжүүлэх 12 алхмыг бид танд танилцуулж байна. Та дараах 12 алхамыг уншаад заавал хэрэгжүүлээрэй тэгвэл та өөрөө өөрийгөө ялах болно. |
| | Бүгд муу байвал сайны тухай л бод |
| | | Юун дээр цаг алддагаа шинж |
| | | | Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай |
| | Зорилгоо багцалж тодорхойл |
| | Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо |
| |
|
Эргэлдэн надтай бүжиглээч
Эрчүүдийн атаархах нүдний өмнүүр
Цав цагаан даашинзтай чамайгаа
Чангаас чанга тэврээд вальс бүжиглэе

Огцом цоглог аянд урья
Омголон бүсгүй минь надтай бүжиглээч
Бусдын нүднээс харамлан гайхуулж
Бэлхүүсээр чинь тэврээд танго бүжиглэе...

Надтай бүжиглээч...
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...
Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар...
...