xvv
магадгүй урд төрөлдөө хамт байсан юм уу
мартаагүй тэгээд эргэж санаа юм уу
дахин төрөхдөө эргээд уулзана гээ юу
дассан мэт мэдрэмж анх уулзахад л мэдрэгдээд
хаа нэгтээ харсан мэт танил инээмсэглэл
хараад л баймаар, санан санасан мэт мэдрэмж

инээмсэглэх наалинхай ааш
ихэмсэг дотоод ертөнц
гэрэл цацарсан дүр төрх
гэнэн цайлган, үзэсгэлэнт орон зай
бүгдийг нэг дороос олж харсан, анх удаа
бүлээн зүрхэндээ нандигнах болсон, тэр өдрөөс
өөр хэдэн ч залуу бас магадгүй
өөрийн чинь тухай бодлын учиг бүхнээ
өр зүрхэндээ нандигнан зангидаа болов уу

удахгүй чамдаа би очмоор ч
уулзах зоригоо би мэдэхгүй ээ
урьтал болгон чамдаа амлах үг минь
уулзнаа, тэгээд үхэх хүртлээ хагацахгүй.

Ариусын https://arius.blogmn.net/20999/ шүлэгнээс төрсөн шүлэг  winking

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

nice big hug
Tsoomii хэзээ бичсэн: 2009-03-12 03:07 | |



:-)