Сарыг тэврээд шөнөжин уйлахсан

Хэлбэргүй нулимсаар тэнгэрийг согтоогоод

Солирын од болон газар луу харвахсан

Ханаагүй жаргалын минь гэрээслэл тэр болог

 

Хаалганы чинь чимээг чагнаж удаан хүлээхсэн

Хоногоор саатах цаг хугацаанд мөрөөдлөө орхиод

Гэрийн чинь гадаа навчис болон хагдрахсан

Гэмгүй залуу насны минь учрал тэр болог

 

Алс холоос ч гэсэн дүрийг чинь нэг харахсан

Нууцхан гунигийн далайд зүрхээ живүүлээд

Аниргүй шөнийн учирлаа зүүдэндээ л ганцхан амтлахсан

Нэмэр дутуу орчлонгийн ихэмсэг бүтэн нь тэр болог

 

Гараас чинь хөтлөөд хамтдаа алхахсан

Гэзэг үсийг чинь илбэнхэн дуу зохиож аялаад

Мөнх гоо шөнөөр т...

PARACHUTE

Gerelgui bayrgui ene hairtsagnii jijig nuheer
Genetiin zochin orj irehgui, haalga togshino
Oilgomjtoi tun engiin margaashuud mini...
Yg urd mini shilen ayga, sandal bas neg hairtsag
Ygaahan suljmel, nadad goydom bytshan tsunh
Yu huleej end bi...
Yu husej bi end...
Yum buhen oilgomjtoi baigaa ni hichneen gunigtai
Tun engiin margaashuud mini...
 
                                                           B.B


Б. Ичинхорлоо - Тэнгэр


Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харавдаггүй

Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй

 

PARACHUTE

Анх намайг үнссэн чинь
Сүүлчийнх ч байж мэднэ
Ахиад бид хэзээ ч уулзахгүй байж магад
Чамайг санаж гуних минь
Жаргал ч байж мэднэ
Үүнээс илүү жаргал ирэхгүй ч байж магад
Итгэж байсан хүлээлт минь
Ирэхгүй ч байж мэднэ
Ийм агуу сэтгэл минь
Элэгдэж гундаж ч магад.

                                                          B.B

PARACHUTE

Чи хүнийх болохоор
Уянгалаг аялгуу надаас урсахгүй юм
Чи бусдынх болохоор
Яруулаг шүлэг надаас ургахгүй юм
Хар өнгөөр чи намайг будаад
Харин түүнийг солонгоор хучих юм
Чамайг би хайраар угаахад
Чи тэрнийг л хүслээрээ чимэх юм.

                                                        B.B



xvv

Буруутан нь чи биш би ч гэлээ
Бурханд хэлнэ дээ чамайг
Зүрхийг минь ийм болгосон гэж
Зүгээр унтуулахгүй байна гэж
Зүүдэнд ирээд байна гэж
Хайраа харамлаад байна гэж
Харцаараа ховсдоод байна гэж
Зүрхний зайг дүүргэсэн гэж
Зүүн ховдлыг нь эзэлсэн гэж

Надад дурлахгүй байна гэж
Найз байна гэсэн гэж
Мессенжерт тааралдахгүй байна гэж
Минийх болохгүй байна гэж
Кам дахиж үзүүлэхгүй байна гэж
Кактус зүрхэнд тарьсан гэж

Хэлнэ дээ чамайг бурханд
Хийсэн бүхнийг чинь ховлоно доо


хэлээ гаргах

...

xvv

Хагсарч ангасан бундангууд
Хальж гоожиж асгарна
Хадгалсан шүүгээний хаалга салж
Хаа хамаагүй хөглөрнө
Ширээн дээгүүр,
Ширдгэн завсар
Хөлийн доор
Хөнжил дотор
Энд тэндгүй эрээлжилнэ
Эргэн тойронд дүүрэн...



Харанхуй шөнийн зүүдэндээ ч
Хайж тэнэж хүлээнэ
Өдөр өдрийн уртад
Үгүйлэн мөрөөсөж санана
Хайрыг нь богтолж аваад
Халууран шунах зүрхнийхээ
Хамгийн гүнд живүүлээд
Хав даран нуухсан
Төмөр гинжээр ороогоод
Түгжиж орхих юмсан


 
Улиран одох цагийг зогсоон
Угтан ирэх учирлыг зөгнөн
Тив алгасан тэмүүлж
Тэртээ зүг яарнам
Өөрийн биш зүрхийг
Өмчилж би мэдэрнэ
Өрөөлөөс нууцхан харамлаж
Үггүй дураараа л хүлээнэ
Хавх урхинд орсон шиг...