xvv

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ё...

xvv

Алагхан нүдийг удаанаас удаан ширтмээр
Анзаарагдахгүй нууцхан хараад л баймаар
Атгасан булбарай гарыг алгандаа үүрд байлгамаар
Ахиулан цааш давраад мөрөөр нь тэврэн суумаар

Сондгой биш ч энгүүн нэгэн хоолойнд уярмаар
Солгой хоолойтой ч дагаад хамтдаа дуу аялмаар
Сонирхол татагдах орон зай руу гүнд нь ормоор
Содон нэгэн бүсгүйг хөтлөн гайхуулан алхмаар

Сэтгэл хөглөх борхон нүдний харцанд дурламаар
Сэмхэн харж нууцхан ширтэн мөрөөдөлд умбамаар
Бодол хүслээ шүлгэнд дайгаад зүрх рүү нь илгээмээр
Бороон шивнээг гараасаа хөтлөлцөн хамт чагнамаар...

...

xvv

Алаг нүдний remote халдлагад өртөхгүй гэж
Антивирус програмаа тултал нь ажиллуулсан ч нэвтэрчихлээ

Хакер харц галт хана нэвтлэн зүүдэнд ч хүртэл
Хайр болтол нь тормолздог болов уу яадаг бол

Хамгаалах л юм шүү зүрх минь тэсэж үзээрэй...

Өгөгдөл мэдээллүүд бүгд ...... гэсэн үсгүүд болчихлоо
Өөрчилж энкодлогдохоос сэргийлэхийг хичээсэн л юмсан

Хаана би алдаа гаргачихсан юм бол
Хамгаалж л байя ямар ч гэсэн цөмөө блоклоод

Дурлал хэсэг дээр тогтоогоод, хуучин логоо устгая
Дуусахдаа магадгүй бакап хэрэггүй хайр болчих ч юм билүү...


 
...

xvv

Харц чинь хайруулын таваг
Хайр гэдэг халуун плитка
Харин зүрх минь тахианы өндөг...


Уг нь ган төмрөөр хүлсэн л юмсан

Улайсгах халуухан харцанд
Уярч хайлчих гээд байх юм...


Дэлбээнд тогтсон дусал
Дэндүү үзэсгэлэнтэй
Дэлхий гаригийн эргэлт

Дэндүү хурдан, хамт байхад
Хатсан шороо наалдсан бол
Харин жаахан үзэмжгүй
Хархан нүдийг санахаар
Харин дэндүү удаан...

...

xvv

Гараа өгөөч хөтлөөд алхая
Гадаа хүйтэнд дулаацуулна
Ганцхан чамайгаа л хөтлөөд
Галавын төгсгөлд очно...


      * * *

Шиврэх бороо нартай
Шивнэх үгс хайртай
Алтрах навчис анхлим
Атгах гар нь булбарай
Асгарах хүсэл хясалтай
Алаг нүд нь ховстой

xvv

I
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .


Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага ...

xvv

Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинь үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлж дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан ч
Тэвэрт чинь үргэлж байдаг
Дэр чинь байх юмсан



...

xvv

Энэ бол утгагүй хэрэг
Гэж ухаан хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол азгүйдэл
Гэж тооцоо хэлмүй

Энэ бол шаналалаас өөр зүйл биш
Гэж айдас хэлмүй

Энэ бол найдваргүй
Гэж алсын хараа хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол инээдтэй
Гэж бахархал хэлмүй

Энэ бол ухаангүй хэрэг
Гэж болгоомжлол хэлмүй

Энэ бол боломжгүй
Гэж туршлага хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй


Эх сурвалж: http://khishigdelger.delhii.net/2007/04/30/257/


...

xvv

Гандан уулын цэцэг

Гандан уулын цэцгийг
Гандана чинээ санасангүй
Ганихарсан хоёр сэтгэлийг
Гажина чинээ санасангүй дээ хө

Уулын маань улаан цэцгийг
Унана ч гэж, ай ай санасангүй дээ хө
Учирсан хоёрын сэтгэлийг
Уйдна ч гэж, ай ай санасангүй дээ хө

Туулын голын маань бургас нь
Тунарч хөхрөөд ай ай байна уу даа хө
Тун чиг хайртай хүний үр чамайгаа
Туйлдана ч гэж ай ай санасангүй дээ хө...

Дунд голын ногоо

Дунд голын ногоо нь
Ургасан байтлаа тарьсан юм шиг
Дунжидмаагийн хөөрхөн бүсгүй
Төрсөн байтлаа зурсан юм шиг

Ханан хээтэй алчуурыг
Ханцуйнаасаа битгий салгаарай
...