xvv
Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинь үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлж дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан ч
Тэвэрт чинь үргэлж байдаг
Дэр чинь байх юмсан



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

89 89 Сайхан шүлэг байна
Зочин хэзээ бичсэн: 2009-10-11 15:31 | |
hi
сувдран урсах нулимсны чинь дусал нь би байхсан
баярлан инээх инээмсэглэл чинь би байхсан
хэнээс ч илүү чамтайгаа хамт би байх юмсан
хайрт хонгор чамайгаа салхиар ч болтугай илбэх юмсан


шүлэг чинь таалагдлаа гоё шүү
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2009-09-30 22:06 | |



:-)