Хотын байдал эрээн мяраан, цагийн улирал шороотой тvймэртэй. Цагаан царайтай ганган хeвгvvдийг харж хааяа нэг охид шивнэлдэх бeгeeд дeрвeн зvг алсын бараа харагдахгvй, хоолой хорсгом хар утаа нvvгэлтэнэ.
Зуны лvгхийм халуун хужаа пvvзийг шивэртvvлж, тэнvvлчин хvvгийн сэтгэлийг бухимдуулна. Гудмын дагуу замын тvгжрэл vргэлжлэх агаад vvгээр тvvгээр хэдэн согтуу орилолдон гуйвна.
Нар гарахаас од тvгэхийг хvртэл «харьжсан» гудмаар eгсeн уруудан тэнэж, нэг л BAR-ны эргэн тойронд эргэлдсээр нэгэн eдрийг эцэслэнэ.
Дээдэс тeрийн ордноо сууж, оросууд хойноос eр данс нэхэн, цагдаа нар тeрийн сайдыг «нухсан» золигийн алуурчныг хайж байгаа vгvй нь ч мэдэгдэхгvй, дэс тvшмэл До яам хоёр хэрэг хэлэлцэн, хэрvvл шидэлцсээр, «залхуу монгол» зунжин намаржин наадамдаж, eвeлжин бээрч, хаваржин шатаж eдeр сарыг улируулна.
Тэртээ улсад аялбал зовлонгvй хэмээн сэтгэж, тэнгэрийн хаяаны тэнд зvдгvvргvй хэмээн бодож, дeнгvvр толгойтой нь гадагшаа цагаачилж, мeнгeгvй хэд нь хилээ сахина.
Өдeрхeн тийшээ албандаа цуглаж, vд eнгeрvvт ажлаасаа тарсаар нэг насыг зорилгогvй бeгeeд учир утгагvй харанхуй мананы дотор eнгeрvvлнэ.
«Шинэ хvv» жийп машиндаа тухлан сууж, намбалзуулсаар хvрч ирэх бeгeeд «чингис» хэмээх шар айргийг гартаа барьж, цагаан шvvртэй хатуу тамхийг амандаа зуусан агаад олон араг ясны зурагтай тас хар подволк eмсeн, шар ногоон vсээ нvд таглан унжуулан, хааяа нэг ээмэгтэй чихээ имэрнэ.
«Жийнс» хэмээх хeх eмдний шуумгийг гурвантаа хeндлeн урж, цагаан eвдeг, vстэй шилбийг ил гаргажээ.
Залхуутайяа жийпнээсээ бууж, хаалгаа тvгжээд гялалзтал тосолсон vсээ дvvрэн бeгжтэй хуруугаараа хэдэнтээ гэдэгш ярж, сахлаа илбээд, нусаа хvрхийтэл гудманд нийж, чингисийн зурагтай пийвоныхаа лаазан дээр тас хийтэл тэвсчихээд BAR-нд оров.
Бeхийн eргeeнд eсeх идэр начнууд зодолдсон, «тагнуул ангийн» дарга гаалийнхныг азаартуулсан, eчигдeр UB PALACE-д «тасархай» шоудсан, eнeeдeр «сак» охинтой танилцсан, Хуягаа герман овчарк нохойтой болсон гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг сонин болгон ярьж, «хам аа» хэмээн дал алгадан найзархаж, «пацаан» хэмээн толгой илэн ахархаж, архины ширээнээ хугас ухаанаа гээчихнэ.
Хэдэн пиво, ганц шил архи олж хvртээд, тэндээс гарч шeнeжин шоудаад гэртээ ухаангvй шахам ирж «буян vйлдээд» eдрийг барна.
Хэдийгээр шинэ мянганы хvн хэмээвч урдын vндэсний тvvх соёлыг судалсангvй, хэтийн хараа, алсын тeлвийг гаргасангvй, зeвхeн аав ээжийн хураан зeeснийг хаман цeлмeж, жаргал гэдгийг бэлнээр зулгааж сурсан тул юу бvтээж, эх орондоо юу нэмэрлэхээ эс мэднэ.
Өвлийн хvйтнийг худал, vнэн сургууль гэр хоёрын хооронд явж eнгeрvvлэн, зуны халууныг гадуур тэнэж гэтэлгэх бeгeeд намар ичиж, хавар гарагч тарваганаас ичгvvртэйгээр он жилvvдийг нeхцvvлнэ.
Шарласан сонинуудын хэрvvлийн мэдээнээс eeр vнэн юмгvй, баар, шоу, гудамж, амралт дeрвeeс eeр явах газаргvй хэмээн санаж, хeмeрсeн тогооны доторхтой адил соёлжсон харанхуй байдалд хvмvvжнэ.
Юутай гомдолтой хайран цаг, юутай хайрлалтай залуу нас, юунд бvтээж туурвих, хeгжиж хeдeлмeрлeхeeс хойш сууна? Нийгэм нь ийм гунирхалтай байдлыг шинэ хvv eeрee бас яахин мэднэ. Ирээдvйн гэрэлтэй ба дэвших замыг мeн хэрхэн танина.
Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, цэнгэл нь хeгжил болоод нэг улс орон цeм зогсонги болж, эх орондоо хvн ямар vнэ цэнэтэй, хайрлаж халамжлах жинхэнэ иргэн нь би гэдгээ мэдэлгvй цээж хоосон, цэнгэл дэврvvн явахад тулжээ.
Хайран хайран, хeeрхий хeeрхий.
Гэтэл шинэ хvvгийн vе нэгт хэсэг залуус шинэчлэлийн хонхыг цохисон eдрeeс эхлэн хeмeрсeн тогоог сeхeхeeр оюун бодлоо шавхаж, бас цeeнгvй «шинэ хvv»-г дагуулав.
Урьдын тvvх гайхамшиг байсныг мэдэж, хойшдын ирээдvйд тэр аугааг дахин сэргээх хvч шинэ хvvд бийг таньж, глобаль ертeнц дээр эх орноо хeгжvvлэх зeв зам дээр бат зогсов.
«Ногоон» Монгол дэлхийн Монгол болов
Шинэ хvv эх орныхоо эзэн болов
Юутай завшаан, юутай баяр