a3xvv

"Аав ажилдаа явсан".

Жаал хvvг ингэж хэлэх бvр айл саахалт байдаг бидний элэг эмтэрч, уушиг урагдах шахна. Vрээ гэх хэн бvхний зvрхний угт зvv адил шивж, бэтэг мэт битvv зовиур шаналгаад автуулдаг жаал хvvгийн энэ vг хeeрхий муу ээжид нь бeр хэцvv байдаг байхдаа гэсэн бодол тeрeх тутам Дэжидмааг давхар хайрлан eрeвдeнe.
Бид энэ нэгэн зовлонт амьдралын тvvхийг анхнаас нь сайн мэдэх юм.Тvvх ч гэж дээ, ердee хоёрхон жилийн явдал бeгeeд хvvг гурван настай байх vеэс эдvгээ тав хvртэлх vйл явдал.

 

Тэр жилийн намрын дунд сарын шинийн наймны билэгт сайн eдeр Тeмбeeгийн сэвлэг даахийг vргээхэд бид зочноор оролцож билээ. Товлосон eдрийн яг морин цагт ус ёслол эхлэх ёстой, тvvнийг хойшлуулах аргагvй байж. Тэгээд ч амжвал урьд eдeр нь, эс амжвал наймны eглee заавал ирнэ. Хvvдээ том бэлэг авчирна гээд жигтэйхэн баяр хeeртэй одсон аавыг нь удахгvй ороод ирэх юм гэж итгэцгээж байсан болохоор найрыг цагт нь эхлvvлжээ. Тийнхvv даахь vргээх ёслол монгол заншлаар болж, байдгаараа гоёсон Тeмбee хvvг цугларсан хvн бvр тавагтай идээ мэт гар дамжуулан, бариулд нь хадаг уясан хайчаар тvvний сэвлэгнээс нэг нэг туг vс хярган авч "Том сайхан эр болоорой" гэж ерeeн авчирсан бэлгээ eгсeeр байлаа. Хvvг ямархан баяртай байсныг зvйрлэх аргагvй. 

Гэлээ ч vvд рvv байн байн харах нь аавыгаа л ороод ирнэ гэж горьдсон, итгэсэн байдал ил байсан. Тvvнийг мэдэрсэн бид:

-Аав чинь одоохон хvрээд ирнэ дээ, хvv минь гэцгээж байж билээ.

Тeмбeeгийн даахийг дух санчигнаас нь дагз xvртэл xайчилсаар хэдэн туг vс vлдэхэд ёс ёмбо мэдэх настан буурал:

-Таминь ээ! Аавд нь хувь vлдээнэ шvv дээ гэв. 

Ингэж хvvгийн дагзан дээр бяцхан vс vлдсэн бeгeeд тэр бол аавынх нь хувь байсан юм. Заавал оролцох ёстой ойр дотны хvнд сэвлэг даахинаас хувь vлдээдэг монгол ёс байдаг л даа. 

Хvv найр eндeрлeж зочид таран тартал,

-Аав яагаад ирэхгvй байгаа юм бэ? Хэзээ ирэх юм бэ гэж шалгаасаар байлаа. Бид яахав дор бvрнээ л "Аав нь ирнэ дээ, ирнэ. Аав нь ажилдаа явсан" гэцгээж байлаа.

Харамсалтай нь хvvгийн аав ирсэнгvй. Өдгee болтол ирсэнгvй. Хvvгээс нуух золгvй тохиол, хэзээ ч эргэж ирэхгvй эмгэнэлт явдал тvvнд тохиожээ.

-Аав яасан юм бэ?
-Аав нь ажилдаа явсан! Хvv энэ vгийг сайтар тогтоож авчээ.
Аавыг нь огт дурсаагvй байхад ч, eeр юм ярьж байхад ч, eхeeрдeж толгойг нь илсэн ч "Аав ажилдаа явсан" гэх гурван vгийг л хэлдэг болжээ.

Манай хадам хeдeeнeeс ирээд хvvгийн дагзанд байгаа хэдэн урт vсийг имрэн, толгойг нь илтэл:

-Аав ажилдаа явсан гэж билээ. Өнгeрсeн зун нэг тeрхгvй банди

Тeмбeeгийн мeнeeх туг vснээс чангаан:

-Энэ чинь юу юм бэ? Ямар моод гээч вэ гэсэнд аанай бас:

-Аав ажилдаа явсан хэмээж.

Би нэг удаа хvvг ерeeсeн шаахайдаа баахан чулуу овоолоод ачаатай машин болгон элсэн дээр тод мeр гарган "Дvvд-Дvvд" дуугаран тоглож суухтай тааралдав. Аавыгаа л машин дvvрэн ачаатай ирж яваагаар тeсeeлж байх бололтой. 

-Хvv юу хийж сууна даа?

-Аав ажилдаа явсан.

Ухархай руу нэг гашуун юм урсаад ирэх шиг боллоо. Уг нь би Дэжидмаатай уулзаж, сэтгэлийн нь зовиурыг нимгэлэх яриа eдeeдeг юм билvv гэж бодоод гэрээр нь орох гэж явсан юм.

-Ээж чинь гэртээ байгаа юу?

-Аав ажилдаан явсан!

"Чааваас даа" гэж би eeртee vглээд хvvгээс салж явлаа.

Хvv эдvгээ таван насны ойдоо хvрчээ. Vзвэл eнгeрсeн хоёр жилийн хугацаанд мeнeeх туг vс бараг хоёр тee илvv ургаж сэвлэг даахинаас vлдээсэн энэ vсийг хvv "Аавын хувь" гэж итгэдэг, ааваас нь eeр хvн хайчилж авах учиргvй гэдгийг мэддэг, ээж нь ч хяргаад хаячихаж чадаагvй юмсанж.

Чингэтэл "Аавын хувь" eдeр сараар урган уртассаар, сургуульд орох цагт хэдий хэр болохыг хэлэх аргагvй. Ер нь яалтай юм дээ?

Ажлаас буусан хvмvvс орой автобусаар ирэх бvр хvv хvvхдvvдтэй хамттосч гvйнэ. Ганцаараа л нeгee хэдэн годгор vсээ модгонуулсаар урамгvйхэн гэр рvvгээ гэлдэрнэ. Өрeвдeлтэй!

-Аав чинь ажилдаа яваагvй. Бурхны оронд бvр мeсeн явчихсан.

 Хэзээ ч ирэхгvй гэж хэлэх зvрх надад л лав алга. Хэн нэгэн зоригтой хvн, ээжтэй нь ярьж тохироод ингэж хэлдэг болов уу гэж горьдоно. Дэжидмаа бvсгvй, Тeмбee хvv хоёрын амьдрал, дотоод сэтгэлийг мэддэг нэг залуу бий нь бий, тэр чухам яадаг бол доо?!

                                                    1998

Logo Design

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

aav naraa
Mongol saixan aav xeregtei baina. Gadaad aaviig bitgii duuraigaachee

Зочин хэзээ бичсэн: 2011-04-05 21:21 | |
aav naraa
Amidraliig baigaagaar ni bichjee gex dee emxeg bna баярлах
Зочин хэзээ бичсэн: 2011-04-05 21:19 | |
уйлах
Зочин хэзээ бичсэн: 2011-03-30 11:07 | |



:-)