a3xvv

Монголын суут эрдэмтэн Бямбын Рэнчин гуaйн оюутан ахуйн дурсамж нийтлэлийг толилуулахад таатай байна.

Сvvдэр зургын дvрс дэлгэц дээр тусч байгаагаас дутуугvй тодхоноор аль эрт eнгeрсeн цагийн юм сэтгэлд ургуулдаг, хvний сэтгэлийн дуртадгал гэж сонин юм даа.

Hийслэл Улаанбаатарын олон бага, дунд, дээд сургуулийн сурагч оюутнуудыг eглee хичээлдээ суух гэж явахыг vзэхэд гуч гаруй жилийн eмнe Лeнинградийн дорно дахины хэл бичиг судлах сургуульд суралцаж явсан минь санаанд ордог. Манай тэр сургуульд Зeвлeлтийн нэрт эрдэмтэн багшилдаг сан.

Тэр багш нарын дундаас Бартолид гэдэг эрдэмтэн багш тун ч чанга, тун ч шаардлага хатуу багш байдагсан.

 Хичээлд нь 2 монгол мeн узбэк, азэрбаджан, киркиз, таджик, туркмэнистан бvгд 40-eeд оюyтан монгол турк хэл судлалын эрдэм шинжилгээний сeминар гэдэг ангийнхан хятад, япон, пэрс хэлний ангийнхантай нийлж суудагсан.

Анхны жил билээ.

 Багш хичээл зааж, маш намуухан дуугаар яридаг. Сvvлдэcхийж танхимд орвол, арын суудалд суухад хvрдэг байлаа.

Тэгээд "Багшаа сайн сонсогдохгvй байна" гэхэд: - Сонсоё гэвэл та нар дуулах байлгvй дээ.

Би настай хvн, vvнээс eндeр дуугаар хэлж чадахгvй гэдэгсэн.

Тэгээд энэ сэдвээр холбогдолтой зуйлс уншъя гэвэл, орос, англи, франц, гeрманаар тийм тийм тулгар бичгvvд бий гэдэг байлаа.

Тvvнийг нь сонсоод л гол нь багшийн хэлснийг гvйцэд тэмдэглэж авах гээд л eeр eeрсдийн хэлээрээ таталдаг байж билээ.

 Тэгтэл 1 мэдсэн улсын шалгалт болов. Залуу хvн 1 юм сонсвол тогтоох нь амархан, чихээр сонссон зvйлээ тэмдэглэж авсантайгаа нийлvvлж уншаад л орлоо. Хэлснийг нь хэлээд эхэлтэл багш баахан дургvйлхэж: - Та нар миний хэлснийг л давтаад хадны цуурай шиг.

 Би ингэж шалгалт авахгvй ээ. Миний хэлсэн номнуудаас vзээд, заасантай минь харьцуулан, eeрийнхee бодсон ухамсарласнаа хэлнэ vv гэсэн юм.

Бид ч сандаран, сургуулийнхаа номын санд хэдэн орой шeнe дeл хvртэл сууж билээ. Монгол оюутнууд англи, гeрман хэл vздэг байлаа.

Бусад зарим нь франц хэл vздэг тул, зарим нь герман, зарим нь франц тулгар бичгvvдээс уншин, бие биендээ ярьж санал бодлоо ярилцан хэлэлцэж энэ шалгалтыг eгч байсан.

Тэгэхэд оюyтан хvн дунд сургуулийн сурагчтай адил багшийн хэлснийг тогтоогоод л явдаг бус тулгар бичгvvдийг үзэн eeрee юм бодож шинжилж сурдаг ёстой юм байна гэдгийг шаардлага ихтэй багшийн ачаар анхны жилээс ухаарч авсансан.

Сайн сураагvй хэлээр тулгар бичгийг хэдvvлээ элбэж, толь бичиг барьцгаан, нэгнийхээ мэдэхгvйг нeгeeх нь тусалж оролдохдоо эрдэм шинжилгээний ажил хэтдээ хийх зорилготой хvнд гадаад хэл зайлшгvй хэрэгтэйг ухааран бас биe биeдээ туслалцан хамтран ажиллах нь vр дvнтэй юм гэдгийг эхний жилээс ойлгосон билээ.

Багш маань хааяa ажил ихтэй гээд хичээл 6 цохихын vест байрнаасаа гарч 7.00 шахахын алдад сая сургуульдаа ирдэг байв. Бусад хичээлийн адил 9 цагаас болговол яaна гэж багшаас гуйхад "Цагаа зeв ашиглах нь нас уртасгах арга юм аа.

Би нас дээр гарсан хvн амьд байгаа дээрээ хийх юм их." гээд болдоггvй.

Бид баахан хаширч, eглee ийм эрт гvйлгэх гэж дээ гэж боддогсон. 1 eдeр нeгee монгол оюyтан бид 2 баахан оройтож багшийг ном дэвтэр бариад ангидаа орох гэж байх vеэр хvрч ирээд хаалгийг нь нээж багшийг оруулаад хойноос нь орох гэтэл, хаалгаа хаан оруулсангvй.

Хойноос татаад ортол "Ангид хамгийн сvvлд багш нь ордог журамтай. Та багш бол энэ ном бариад хичээл заа!" гээд хаалга хаан 2- р цагийн завсарлагааны сvvлээр сая ангидаа орж билээ. Яaсан ч дэндvv чанга багш вэ? гэж бодож суутал, Багш: - За би хичээлээ vргэлжлvvлэхийн eмнe хэдэн vг хэлье. Би хаант засгийн vед энэ хотыг Пeтрбyрг гэж байх vеэс сургууль хийж байсан хvн.

 Тэр vеийн бидэнд та нарын адил бэлэн юм байсангvй. Гэр ядуу, оюyтан eвeл цаг, хагас, бvтэн сайнаар олон давхар байшингийн оройн цас буулгаж, хэдэн мeнгe олж, бас олдвол баячуудын дунд сургуулийн хvvхдэд хичээл зааж, ганц нэг тeгрeг олж сургуульдаа явдаг байсан.

Та нар улсаас цалин авч, орон сууц, юy идэх, юy eмсeх билээ гэж зовохгvй ганц сайн сурахыг хeeцeлдeх бvрэн бололцоотой байхад сурахыг шамдахгvй залхуурч яаж болох вэ гэж баахан vглэв.

Бодоод байхад багшийн vг нээрэн зeв байж билээ.

Тэгээд хатуу шаардлагатай, ачит сайн багшийн биднээс шахаж шаарддаг, цагаа нарийн ашиглан, vзэх хийх юмаа цаг хугацаанд нь амжуулж vргэлж мэдлэгээ зузаан болгохыг шаардан сургасан нь надад тус болж тэр шаардлагатай чанга багш нарынхаа ачийг vргэлж санаж явдаг.

Тэдний ийм хатуу шаардалагатайн хvчээр би юм сурахын замд орсноо хэзээ ч мартдаггvй бодож явдаг. Тэгээд манай залуучууд оюутнуудаа юм сургах гэсэн хатуу шаардлагат багш нарынхаа сургаж шаардахад энэ л багш дэндvv хатуудаж байна гэж бvv залхуураасай.

Залуус та нарыг эх орноо гэсэн чин сэтгэлтэй, агуу мэдлэгтэй, тэгш эрдэмтэй боловсон хvчин болох ёстой гэж чин зориг барьж хичээгээсэй гэж eвгeн буурал болсон миний биe оюутан байх vеэ санаж, зeвлeлтийн ачит багш нараа дурсан энэ хэдэн мeрийг эвлvvлэн бичлээ.

 Эртний "Монголын нууц товчоо"- нд манай eвeг дээдсийн эрхэм мэргэн нэгэн vг бий: Монголун жа Андагар буй жа гэсэн энэ vг одоогийн аялгуугаар "Монголын за андагаар буй заа" гэсэн vг. Андагаар гэж тангараг гэсэн vг. "За" гэж хэлбэл тангарагаа гэсэнтэй адил, заавал тэр зорьсон амласнаа биeлvvлнэ гэсэн маш учиртай vг шvv.

Хийнэ гэж амласан юмаа тэр амласан хугацаанд нь биeлvvлнэ гэдэг vг бол хувийн хариуцлага, ухамсарын eндeр тэмдэг, хийнэ гэсэн ажлаа цаг хугацаанд нь биeлvvлэхийн vндэс шvv.

Анд нeхeдee, албан газар, сургуулийн олон залуус хичээн бодоцгоож яваасай.

Энэ бол соёл боловсролтой хvний эрхэм зорилго, манай шударга ардын ёс шvv гэж ардын засгийн vеэс эрдэм ном сурч, эх орныхоо цэцэглэн мандахад хувь нэмрээ оруулах олон залуучуудад сэтгэлд ургасан дуртатгал, бодож санадагаа бичлээ.

                                         

                                          Бадамлянхуа

Logo Design

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-02-02 00:02 | |
Багш нь багш, оюутан нь оюутан байхыг сургасан сайхан сургааль байна. Агуу хүн.
Зочин хэзээ бичсэн: 2009-02-02 11:44 | |



:-)