Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Сэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн:
2018-10-02 03:37 | |
Зочин хэзээ бичсэн:
2018-03-08 18:59 | |
Sumin naadam uneheer saihan
Зочин хэзээ бичсэн:
2017-07-17 17:01 | |
Зочин
Манай нутгийн зохиолч үнэн тасархай бичсээн. Донжтой үг хэллэгтэй.
Зочин хэзээ бичсэн:
2014-03-02 19:01 | |
жинхэн анхны хайр хүүхэд насны дурсамжууд санагдах юм аа хөөрхий
Зочин хэзээ бичсэн:
2013-01-15 13:13 | |
yrih ym alga.saihan bna
Зочин хэзээ бичсэн:
2012-08-21 21:03 | |
сайхан үгтэй шүлэг донжоо олсон аятай гоё дуу энэ дуучнаар нь хүлээгээд ачихсан ард түмэн хааяаа сонсохоор сэтгэд сэргээд сайхан байдгийн,,,
Зочин хэзээ бичсэн:
2012-04-04 11:33 | |
Зочин хэзээ бичсэн:
2012-03-02 18:34 | |
оү
ёстой гоё
Зочин хэзээ бичсэн:
2012-01-09 14:47 | |
bi
uneheer goy duu ... oyutnii dadlagaar duulaad yawah ch saihan shuuu ... hamag yum sedrechlee hehe
bi (зочин) хэзээ бичсэн:
2011-08-04 20:41 | |
timee cumiin naadam iim l bldogoo kilp n bs goe ene zun manai nutagt danshig bln ochx ymsan setgel xuwrgchxlaa
naraa (зочин) хэзээ бичсэн:
2011-05-26 11:43 | |
'Ulaan geriin horigdol' geed D.Purevdorj ahaitanii dursamj nom bii, unshaarai, yaruu nairagchiin huurnel shuude, gaihamshig.., Mongol helnii tansaglal. "Bidnii mongolchuud" tsuvral suulruugee chanargui bolson.
Endo (зочин) хэзээ бичсэн:
2011-03-31 23:33 | |
goyo duu shyy
Onoodor setgel hodlood saihan bna. Yostoi l baga zaluu nasnii hogjiltoi yavdluud bodogdood ter yee sanaj bna shyy
Зочин хэзээ бичсэн:
2011-03-31 21:41 | |
sumiin naadam shig saihan naadmiig ene nasandaa uzsengui ee gej
zaluu хэзээ бичсэн:
2011-02-22 16:33 | |
zaluu хэзээ бичсэн:
2011-02-22 16:32 | |
Хайлган цагаан сэтгэлтэй хүний үртэй учруулавуу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон хүнтэй хүнээс далдуур учруулав уу Дурсамж хөндчлөө Манзуширийн хийд их гоё юм бна лээ 2018-09-22