Үхэр МОНГОЛЫН уур хилэн
Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүүр ч зохихгүй
Тоосруулаад нэг хөдөлвөл
Толгой цустаж мэдэх үхэр МОНГОЛ
Ялагдхаараа чангардаг
Магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү МОНГОЛ
Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол
Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг МОНГОЛ

Тэмүүжинг багад нь шоголож байгаад
Тэнгэр газраа нураалгачихаан алдсан
Найман шарга морыг нь булааж байгаад
Навтгар тэр жаалд алуулчихаан алдсан

Тэвэрч энхрийлж өсгөсөн бол
Тэмүүжин ЧИНГИСболохгүй байсан
Тэрсэлж дайрч доромжлосны хүчинд
Тэр тив дэлхийн хаан болсийм
 
Цагаантан гамингууд
Цадиггүйтэж байгаад
Сүхбаатар жанжны цэрэгт хядуулсан
Далайн чандаас квантуны япончууд өнгөлзөөд
Дандар баатрын хорооныхонд талхлуулагдаад буцсан
Сахалт Сталинаас дэлхий даяараа
Сандарч аймсан хэлмэгдэж байхад
Ганцхан МОНГОЛЫН хазгар ГЭНДЭН
Гаансыг нь Кремлд хуга цохисон юм

Орос Америк хятад хүчтэй л гэнэ
Орчлонг хөмөрч явсан удаагүй
Немц Франц Япон зэвсэгтэй ч гэсэн
Нэхний дээлтэнгүүд шиг эрэлхэг хөдлөөгүй

Аргатай цэрэгтэй их гүрнүүдээ
Атигар МОНГОЛЫГ басаж болохгүй шүү
Дэндүү зоримог занг нь хөдөлгөчих л юм бол
Дэлхий ертөнцед л муу юм болно шүү

Дэлтэй сум шиг намхан морьд нь
Дэлхийг тойрсон ч цуцна гэж үгүй
Дээлээ хөөргөсөн номхон МОНГОЛ
Дэврээд нэг босох юм бол буцна гэж үгүй
Зориг нь хөвчрөөд нэг хөдйөх юм бол
Жолоо татахыг огтхон ч  мэдэдгүй
Тэнгэрийн хаяанд тулж байж эргэдэг
Тэрсүүт МОНГОЛООС аюутугай эмээтүгэй

Газар дэлхийд дуун дуу гар ч л байна тэр унтарнөө
Тив дэлхийд галт бөмбөг тэсэлж л байг тэд шантарнөө
Үхэхийг унтахын чинээ ч боддоггүй
Үзэлцээд нэг эхэлвэл үхэхээс нааш салдаггүй
Үхэр МОНГОЛЫН уур хилэнг дахиж битгий хүргээрэй

УМ БА ЗАР ВАА НЫ  ХУМ ПАД













Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

за за
юу ч гэмээр юм
a3xvv (зочин) хэзээ бичсэн: 2015-09-06 21:00 | |
Энэ үнэхээр МОНГОЛ ОМОГШИЛ шүү. Бугалагаар чинь өвгөдийн чинь цус буцалж л байгаа бол цөс хөөрхөөс яахав
их монгол (зочин) хэзээ бичсэн: 2015-09-06 08:04 | |
Үнэхээр сайхан шүлэг байна
Зочин хэзээ бичсэн: 2015-01-09 23:33 | |
Uneheer saihan shuleg bna. eh ornoo hairlaj, omogshij yavtsgaaya.
Sonirhogch (зочин) хэзээ бичсэн: 2013-09-10 10:14 | |
ЗА ЗА ТЭГЭЭД ТУУЛАЙ МОНГОЛ ГЭВЭЛ ГОЁ БАЙНА УУ
Зочин хэзээ бичсэн: 2013-06-15 17:22 | |
ene chin goe l shuleg shd uher ntr gd ongots utgaar l oilgoh yumdo humuus
Зочин хэзээ бичсэн: 2012-09-18 23:56 | |
Сайхан шүлэг байна. Ганц нэг үгийн алдаа, утгын алдааг өөрчлөөд жаахан найруулчихвал ч
Hi (зочин) хэзээ бичсэн: 2012-06-06 12:18 | |
үхэр монголын уур хилэн
өөрсдийгөө зоригжуулж өрөөлийг айлгах магадгүй энэ шүлэг үндэстэй ч байж мэднэ түүх давтагддаг шүү
анхбаяр (зочин) хэзээ бичсэн: 2011-12-13 14:09 | |
Ha ha
AmonRa gej uuruu sogtuu um shig bichdeg bj u gechvee ha ha
Зочин хэзээ бичсэн: 2011-09-10 21:34 | |
Болдоо
Зундуйн Доржийн шүлэг л дээ хө. Тээр жил болор цом дээр уншиж байсан юм.
Зочин хэзээ бичсэн: 2011-09-10 21:32 | |
сайхан бүлтэрчээ. ямар согтуу нь зохиосон юм болдоо.
AmonRa хэзээ бичсэн: 2011-09-10 18:49 | |
unen tasarhai shuleg bna Rawdan guia unshdag tee
Алтангэрэл (зочин) хэзээ бичсэн: 2011-09-09 16:40 | |
Hi
Haayaa neg unshij bhd saihan shuleg bndaa,bnga unshaad bvl ch Ялагдхаараа чангардаг Магтахаар сулардаг gdg boloh biz
Зочин хэзээ бичсэн: 2011-06-03 00:25 | |
гоё
ямар гоё шүлэг вэ. Зохиолч нь хэн юм
хайртай
Зочин хэзээ бичсэн: 2011-05-03 20:00 | |
Шүлэг ч гэждээ, одоо чинь 21 зуун, энэ мэт жалгын бодлоосоо салахгүй бол үхрээрээ л үлдэх гээд байна да, хөдөөний залуус энэ шүлгийг уриа болгоол бие бие нудраад байгаа сурагтай,
Endo (зочин) хэзээ бичсэн: 2011-04-27 23:59 | |



:-)