Амар түвшин /Дууны үг/
2016-3-16,12:36
Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байг
Алагхан цэцгүүд маань анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаан амин туяан дор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя
Алиманхан сарны дор мөнгөн шүүдэр бууг
Аршаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг
Аршаанхан дусалд нь чамайг харж баясаад
Амрагхан чамтайгаа амар түвшин сууя
Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө
Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг
Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн
Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя
Аясын салхи хурын дууг холхид цууурайтуулж
Аяланхан хангинанхан хариу дуурсаж байг
Азтайхан жаргалаа хуурдан дуулцгаалсаар
Алжаалгүй тэгш амар түвшин сууя
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
гоё үгтэй сайхан аялгуутай 3 дуучин маань сэтгэлд хоногшихоор дуулсан байна Та нартаа цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

ямар гоё үгтэй ямар гоё аялгуутай дуу вэ ахин дахин сонсмоор яруу тансаг... Эх орноо элгэн түмнээ санаж байна

Amidral duun deer gardag shig tungalag bogood gegeeleg vlgert gardag shig xvchtei bogood amgalan bdg bol yutai sxan bee!!!
