xvv



Сийлэгмаа - Цэрэг чамдаа хайртай хамт. СТА Н. Гантулга
ҮГ:

Нараа дагасан сүргийн бэлчээрт
Намайгаа гээд давхиад ирэхэд чинь
Налаад суудаг толин чулуунд
Найз минь чи харагдаад байдаг юм.

Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай

Цэнгэг нуурын өнгөн мандалд
Цэнгээнт шувууд чуулсан өдөр
Цэцэг ичээн чамайгаа үнсэхэд
Цэргийн дуудлага өвөрт байсан юм аа

Сэвшээ салхитай ноднин жилийх шиг
Шиврээ бороотой намрын өдөр
Шинээлийн товчиндоо алтан соёмботой
Шинэхэн цэрэг би чинь тангараг өргөнө

Эвээ дагасан хайрын сэтгэл ээ
Ээжийдээ ч би хэлээгүй болохоор
Үеийн минь охид чамайг асуухад
Үнэндээ би түгдрээд байх юм аа

Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай
Нэгэн оны дайчин нөхөд минь
Нэрээр чинь намайг дуудах юм
Нүүрэмгий зургыг чинь үзүүлэхэд
Нүдний чинь сайхныг магтаад байх юм аа

Сэвшээ салхитай ноднин жилийх шиг
Шиврээ бороотой намрын өдөр
Шинээлийн товчиндоо алтан соёмботой
Шинэхэн цэрэг би чинь тангараг өргөнө

Унаган хайр дагам насандаа
Уулзахын заяа хайрласан хойно
Уйдах завгүй цэргийн цаг хугацаа
Уулын гол шиг түргэн байх юм аа

Сэвшээ салхитай ноднин жилийх шиг
Шиврээ бороотой намрын өдөр
Шинээлийн товчиндоо алтан соёмботой
Шинэхэн цэрэг би чинь тангараг өргөнө

Шинэхэн цэрэг чамдаа би хайртай!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Үнэхээр гоё дуу миний сонсох дуртай дуу
Зочин хэзээ бичсэн: 2016-12-09 12:59 | |



:-)