xvv

Ааш байгаад Ванлий гэдэг чинь
Амрагийн сэтгэл ээ хөхө
Агаар тэнгэрийн дөрвөн дагиний нэг нь гэнэ шүү хөхө
Ааш байгаад Ванлий хуарын Буянхишиг да лам чинь хөө
Арын хийдийн Ванлий шүтээний нэг нь л гэнэ шүү хөө

Заадас үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Захтай торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Захын сумын Буянхишиг үзвэл зангирч үхмээр Ванлий хөө
Залуучууд түүний нь үзээд харуусмаар Ванлий хөө

Хар үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Хамба торгыг өмссөн үзэсгэлэнт Ванлий хөхө
Хаалган сүмийн Буянхишиг үзвэл хахаж үхмээр Ванлий хөө
Хамаг олон залуучууд хараад харуусмаар Ванлий хөө

Зуугийн сүмдээ мөргөнө өө гээд л
Жороолж л явна уу Ванлий хөхө
Зул хүж өргөсөн Долингормаа минь үзүүтэй л бахархваа хөө
Зальбираад л гурван удаа мөргөхийг нь үзвэл хө
Завьжнийхаа шүлсийг залгиж чадалгүй зангираад унав аа хөө
Залуучууд түүний нь үзээд харамсмаар Ванлий хөө

Ханцуй дотроо ярилцана гэдэг чинь Хятад хүний наймаа байна
Халуун цайгаа хуваагаад ууна аа гэдэг чинь Монгол хүний наймаа байна
Харцаар дохилцоод ярилцана гэдэг чинь залуу хүний наймаа байна
Хагалсан түлээгээ хуваана аа гэдэг чинь хөгшин хүний наймаа байна


МУГЖ Б.Энхбатын дуулсан хувилбар:


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)