xvv

Хав харанхуйн дунд би бүдчинэ
Хачин олон өнгийн солонго толгой дээр туяарна
Хайж явна чам руу хүрэх гарцыг
Харин итгэл мөрөөдөл алга зүрхэнд
Хав дарж нуусан зүрхний чинь тэр мухрыг
Халхалж далдалсан өргөст төмөр хашааг
Гаталж хүрэхийг хүсэн бидэрнэ
Галзуурмаар нь чи хэтэрхий хол, улам холдох мэт...


xvv

Зүгээр л түүнийг санаад би инээмсгэлдэг
Зүйрлэшгүй үзэсгэлэнг бодоод санаа алддаг
Маргааш тааралдана гэж найдахдаа гэгэлзээд
Мандах нарыг хүлээн нойр хулждаг
Зүгээр л түүнийг бодоод би жаргалтай болдог
Зүрх булгилан, сандарч тэвддэг ...

xvv

Зүрх цохилох ч цус тараах төдий
Зүгээр л амьгүй мах болчихжээ, цээжинд
Хөөрхөн бүхэн, ухаалаг бодолд чинь дурлаад
Хөтлөгдөн надаас оджээ сүнс минь, чиний зүг
Нэгэнт чамгүйгээр байж чадахгүйгээр
Нэвчин наалджээ дурлал, зүрхэнд минь
Буц...

xvv

Бас нэгэн нартай өдөр, маргааш
Баяр баясгалан аз жаргалтай нэг өдөр, бүхэлдээ
Жирийн л нэг утаатай өвлийн өдөр, маргааш
Чиний тухай бодон инээмсэглэнэ, өдөржин
Уулзаагүй ч гэлээ бодолдоо төсөөлөн жаргалтай
Урдаас инээмсэглэх дүр, ха...

xvv

Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч м...

xvv

Энэ бол утгагүй хэрэг
Гэж ухаан хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ бол азгүйдэл
Гэж тооцоо хэлмүй

Энэ бол шаналалаас өөр зүйл биш
Гэж айдас хэлмүй

Энэ бол найдваргүй
Гэж алсын хараа хэлмүй

Энэ бол байгаа нь л
Гэж хайр хэлмүй

Энэ...




Сарыг тэврээд шөнөжин уйлахсан

Хэлбэргүй нулимсаар тэнгэрийг согтоогоод

Солирын од болон газар луу харвахсан

Ханаагүй жаргалын минь гэрээслэл тэр болог

 

Хаалганы чинь чимээг чагнаж удаан хүлээхсэн

Хоногоор саатах цаг хугацаанд мөрөөд...

PARACHUTE

Анх намайг үнссэн чинь
Сүүлчийнх ч байж мэднэ
Ахиад бид хэзээ ч уулзахгүй байж магад
Чамайг санаж гуних минь
Жаргал ч байж мэднэ
Үүнээс илүү жаргал ирэхгүй ч байж магад
Итгэж байсан хүлээлт минь
Ирэхгүй ч байж мэднэ
Ийм агуу сэтгэл минь...

PARACHUTE

Чи хүнийх болохоор
Уянгалаг аялгуу надаас урсахгүй юм
Чи бусдынх болохоор
Яруулаг шүлэг надаас ургахгүй юм
Хар өнгөөр чи намайг будаад
Харин түүнийг солонгоор хучих юм
Чамайг би хайраар угаахад
Чи тэрнийг л хүслээрээ чимэх юм.

         ...