xvv

..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө
Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна
Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө
Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан
Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн
Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн
Тэвэрч суугаад оддыг тоолохсон
Үүр цайтал худлаа ярихсан
Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан
Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан
Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан
Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна.......

xvv

Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй
Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй
Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй
Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ.
Би
Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй
Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй
Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй
Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ. 
Би
Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй
Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж ...

xvv

Чанга тэврээд бүжсэн нь цөөнгүй, гэвч
Чамаас илүү янаг нь ч бий, гэвч
Урин дуудсан аальтай нь олон, гэвч
Уярч догдлон чамдаа л...

Үзэсгэлэнтэй сайхан нь цөөнгүй, гэвч
Өдөн дууддаг нь ч бий, гэвч
Зөөлөн үнссэн нь ч бий, гэвч
Зөвхөн чи л өөр...

Аварга том давалгаа юу юугүй нөмрөн
Амжиж зугтаж чадалгүй урсаж орхих
Барьж байсан далангаа сэт цохин
Багтаж ядах урсгал чиний л зүг...

Сайханд татагдан тэмүүлдэг нь хүн болохоор
Санан догдлон дурладаг нь бид болохоор
Гайхалтай үзэсгэлэнд бүгд л татагддаг болохоор
Галын гэрэлд эрвээхэй тэмүүлдэг болохоор
Наалинхай ялдам аашаа дарж чи...

Алмас

Эмзэг цагаахан цэцгийг үнэрлэмээр
Эргүүтэн солиорсон ч хамаагүй согтмоор
Зөөлөн цагаан дэлбээг илбэн таалмаар
Зүү мэт өргөстэй, хортой байсан ч хамаагүй
Зүгээр л амьдралаас ч илүүтэй хүсэл...

Эмзэг ч гэлээ амархан эдгэдэг юм
Эмээх хэрэггүй дээ өөрийнхөөрөө л бай
Намайг надаас хамгаалах гээд яах юм
Наадгайгаа болгоод тоглосон ч болно би хүсч байна
Нандигнах хэрэггүй дээ дуртай үедээ л хая...

Өөрөө чи жаргалтай л инээвэл чинь
Өнгөлөг сар шиг л би гэрэлтэх болно
Хацар чинь ягаараад инээмсэглэхийг харвал
Хамгийн жаргалтай хүн би л байх болно
Харин тэр инээмсэглэлийг холоос ч боло...

xvv

...Өргөстэй ишийг л харвал сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь бас ондоо...
2009.1

xvv

Хархан нүдэнд гуниг үлдээх бол
Хайртай байсан ч үнсдэггүйээ би
Хагацаж салахаа мэдэж байгаа бол
Хайрч дааруулахыг хүсдэггүйээ

Хайртай нь үнэн болохоор хэн ч ялгахгүйээ
Харц минь зөөлөрнө дөө адилхан л
Гэхдээ би чадахгүйээ
Гэрлэхгүйгээ мэдэж байвал тэвэрдэггүйээ

Харин чамайг би тэвэрмээр
Хайрлахаас айж байгаа ч уусчихмаар
Халуун уруулыг чинь үнсмээр
Хамаагүйээ тэгээд түлэгдмээр...

Ариусын шүлгийг уншаад хариулж бичсэн ч гэмээр юм уу. Бичмээр санагдсан юм: https://arius.blogmn.net/19366/

...

xvv

..Инээгээд ярих хоолой чинь хөөрхөн
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар
Яриад алхахдаа нисчихсэн байдаг
Янагхан чамдаа дурлан дурласаар л...

...Үнэндээ чи жирийн л нэгэн
Үгүй гэхдээ бусдаас онцгой
Юу гэдгийг мэдэхгүй юм
Юүлж сэтгэл рүү асгараад байна...

...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй
Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна
Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш
Харцаараа би үнсдэг,
Жимс адил уруулын чинь амтыг
Жингүйдэн би хангалттай мэдэрдэг
Жинхнээсээ  үнсвэл пуужин болох биз дээ tongue

...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй
Нүглээ нуух гэсэндээ биш юм
Нүцгэн сэтгэлээ далдлах ...

xvv

...Ялдам занд чинь татагдаад байх юм
Ягаахан хацар чинь бодогдоод байх юм
Хөөрхөн инээмсэглэл чинь санагдаад байх юм
Хөвөн дүүлэх шиг гулгамаар л байх юм...

Инээмсэглэхийг нь ургуулаад баясдаг болчихжээ
Ирж яваа хүнтэй зөрөхөд гайхаж харахымаа
Зүрх хавьцаа дүүрэн болчихжээ
Зүгээр л чамайг санаад байна...

2009.1

a3xvv

Дурлахгүй байя гэж хичнээн хичээгээд

Дурлаад л байгаа зүрхээ би яалтай

Хайрлахгүй гэж хичнээн бодоод ч

Хайрлаад л байгаа сэтгэлээ би яалтай

Дурлана аа би яадгийн дурлана

Дундуур сэтгэлээ дүүртэл дурлана

Эзэнтэй байсан ч хамаагүй дурлана

Энэхэн биеээ элтэл дурлана

Хайрлана аа би яадгийн хайрлана

Хүнийх байсан ч хамаагүй хайрлана

Хайрын мянган шувуухайг

Халирч зугттал нь хайрлана

Дурлалын хүчит салхи нь чи байг

Дуртайяa хийсэх навчис нь би болоё

Ассан гал шиг дурлал чи байг

Аз жаргалтайгаар дүрэлзэх очис нь би болоё

Дуулим хорвоогийн дуусашгүй дурлал чи байг

Дайрвал ч дайр намайг...

































Алмас

ТАТАР - Нулимс дуссан хайр..

Гэнэн цагаан сэтгэлээр хүний охинтой унтаад
Бие сэтгэлээрээ хохирлоо
Түүнээс авсан зүйл нь бараг
Тэмбүү гэдэг үгтэй тохирлоо
Тэр өөр хайртай хүндээ
Өвчин аваад ирсэн түүндээ
Үүндээ өвчнөө бодоод шаналсан
Харин охин намайг налсан
Учраа надад хэлээгүй унтсан
Охин бүүр дараа хоёулаа салсан нь дээрээ
Чи тэвчээрэй би өвчтэй байжээ
Үүнийг ойлгоорой чамтайгаа секс хийхэд
Сайхан байсан гэдгийгээ хэлсийм
Бас уучлаач гэж нэг үгийг миний зүрхэнд сийлсийм
Үүнд итгэхийг хүсээгүй би
Өөрийг минь хуурсанд бачуурсан
Өвчнөөсөө болоод би бараг галзуурсан
Дандаа тэвчсэн
Энэ сексээс ...