Мөнгөн хонхны хөнгөн жингэнээ
Шувуудын дуутай ижилдэн сонсогдсон
Мөрөөдөл хүслийн гэгээн харгуй
Орчлонгийн тунгалаг алсад зурайсан
Сурагч насны ариухан хавраа
Солонго шиг насны уяхан хавраа
Сувдан нулимстай сургуулийн хавраа
Хайрын хавраа сургуулийн хавраа
Цээжинд багтамгүй хайрын үгээ
Дурсамжийн дэвтэртээ нандигнан үлдээсэн
Цэнхэр салхитай намуухан үдшээр
Үерхлийн сайхныг дурсан суусан
Сурагч насны ариухан хавраа
Солонго шиг насны уяхан хавраа
Сувдан нулимстай сургуулийн хавраа
