Огт бид тааралдаагүй бол яана
Одоо би чиний тухай бодохгүй байсан бол яана
Орог саарал хорвоог гал улаанаар будсан
Оргилох сэтгэлийг минь булгилуулагч хөөрхөн инээдэг бүсгүй минь...
Чи л байгаа болохоор энд би жаргалтай
Чимээгүйхэн инээмсэглэх дүр чинь зүүдэнд ирэхэд нартай
Бодолдоо гандсан сэтгэлд бороо оруулдаг шидтэн минь
Бор зүрхэнд минь шиврэх солонгоор гоёсон нартай бороо чи...
...
Зүрхийг минь чи хөглөж эгшиглүүлдэг
Зүүдийг минь чи гэрэлтүүлэн туяаруулдаг
Зөрөн өнгөрөх өдрүүдийн минь гэрэл гэгээ
Зөөлөн нүдэт бүсгүй чи жаргалын генератор...
Цоглог хөгжмийн ая
Цохилох шаахайн өсгий
Зүрхийг аажимхан гэсгээх
Зөөлөн даруухан харц
...
Альяа хүхын дуун урин дуудаад
Аяан холохоо ерээб шамдаа
Анхан түрэхэн талам шинээр
Аршаан сүршээжэ биеийм жигнээт
Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрхэнэйм охин
Зүүднэйм эхин
Дуулим буриадайм тоонто нютаг
Сагай hайхандаа ургааш hэргээш
Сагаан идеэгээ элбэг дэлгээш
Сарюун үгөлдөөш ариун зундаа
Самряан ажалаар омог замдаа
Дуутайхан суутайхан тоонто нютаг
Зүрхэнэйм охин
Зүүднэйм эхин
Дуулим буриадайм тоонто нютаг
Аян хангалаар нараа золгоош
Агтын жороое хөгжим болгоош
Айдар хүбүүдтө жигүүр олгоош
Авым заншлаар ерөөл үргөөш
Дуутайхан суутайхан тоонто нютаг
...
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж
Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Салаад одсон амрагууд буцаж иртэл
Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан
Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж
Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан.............
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............
Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж
Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж
Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч
Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.
Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж
Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй
Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж
Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........
Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана
Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход
Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна
Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг
Сартай гудмаар захаан босгон алхлана
Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд
Саахалтын "маа", биеэ чагнахан л угтана
Бүсгүй минь би чамайг маш ихээр хүсэж байна
Бөглүү сэтгэлийн гүнд цоожилж гинжлээд дийлдэхгүй нь
Бүрэнхий үдшээр одод чиний нэр болж анивчаад
Бүх л өдрийн турш инээмсэглэлийг чинь харахыг хүсдэг
Зөөлөн уруулд чинь уруул шүргэхийг хүсэж байна
Зүрхний гүнд халуун гал дүрэлзэж байна
Зүүд нойронд минь эргэлдэн бүжих үзэсгэлэнт гүнж чиний
Зүйрлэмгүй жаргалтай инээдийг үргэлж сонсохыг хүсэж байна
...
...
Ялдамхан жиргэх хос болжмор шиг наалдан суугаад
Янзаган нүд, хамар, хацар дээр чинь үнсмээр
Янаг тачаалынхаа үүдийг чиний л өмнө нээгээд
Яг одоо л би уруул дээр чинь үнсмээр байна
Галзуурсан юм шиг дурлалыг яг одоо л амсмаар байна
Гараас чинь атган суугаад хүзүүн дээр чинь үнсмээр байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар чамдаа л нээж харуулаад
Цэвэрхэн булбарай арьсанд чинь уруул шүргэн суумаар байна...
...
Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж
Танхил явсан цаг тэртээ холд үлдэж
Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр
Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо?
Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн
Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод
Надтай ижил, уулын цэцэг шиг охид
Намбатайхан гэргийд болж зүг зүгээд оджээ...
Холын цагаан саран нь би байсан гэвэл
Хорь ч хүрээгүй та нар минь нялх одод байсан
Тэр оддын гэрэлд би хамгийн анх "хэлд орж"
Тэнгэрлэг ха...