Чойрын Хүү
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж
Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан

Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Салаад одсон амрагууд буцаж иртэл
Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн

Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан
Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж
Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан..........

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

munhuu
mash ih taalagdlaa neeree l ...
Зочин хэзээ бичсэн: 2012-02-09 21:31 | |
алга ташилт гоё шүү тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 2011-11-03 20:03 | |



:-)