Архи уувал архичин болчихдог
Авгай эргүүлбэл хүүхэмсэг гэчихдэг
Ажилгүй удвал гуйлгачин болгочихдог
Аядуухан байхаар ноомой гэчихдэг
Ай .... хvний хорвоо гэж !! ....
Сэмхэн дурлавал завхай л гэчихдэг
Сэвэлзэж гоёвол аальгүй болчихдог
Сэpгэтлээ инээвэл ангалзуур гэчихдэг
Ай....хүний хорвоо гэж!!....
Санаснаа хэлчихээр шалчигануур гэчихдэг
Саймширч найзлахаар үнэгүй болчихдог
Ай.... хүний хорвоо гэж... яаж амьдрах ёстой вэ?
(Зохиогч, эх сурвалж тодорхойгүй...)
...
Хагсарч ангасан бундангууд
Хальж гоожиж асгарна
Хадгалсан шүүгээний хаалга салж
Хаа хамаагүй хөглөрнө
Ширээн дээгүүр,
Ширдгэн завсар
Хөлийн доор
Хөнжил дотор
Энд тэндгүй эрээлжилнэ
Эргэн тойронд дүүрэн...Харанхуй шөнийн зүүдэндээ ч
Хайж тэнэж хүлээнэ
Өдөр өдрийн уртад
Үгүйлэн мөрөөсөж санана
Хайрыг нь богтолж аваад
Халууран шунах зүрхнийхээ
Хамгийн гүнд живүүлээд
Хав даран нуухсан
Төмөр гинжээр ороогоод
Түгжиж орхих юмсанУлиран одох цагийг зогсоон
Угтан ирэх учирлыг зөгнөн
Тив алгасан тэмүүлж
Тэртээ зүг яарнам
Өөрийн биш зүрхийг
Өмчилж би мэдэрнэ
Өрөөлөөс нууцхан харамлаж
Үггүй дураараа л хүлээнэ
Хавх урхинд орсон шиг...
Зүүдэнд чи ирэхээ больсон
Зүүн хөхний товч ирвэгнэхээ больсон
Зүрх ёгхийн хөндүүрлэхээ больсон
Зөн совиндоо итгэж хууртагдахаа больсон
Бурхан минь надад зориг хүч хайрлаач
Бүүр түүнийгээ ховсдох далдын хүч өгөөч
Бие биенээ сохортол ховсдоод
Бидэрч биш туучаад өнгөрөхсөн амьдралыг
Бурхан минь надад хүч өгөөч...
Бодох сөхөө, завгүй хорвоо дээр
Бор гөлөг шиг сүүлээ шарвалзуулан амьдрах
Боолын хүслээс сэтгэлийг минь чөлөөлж
Босоод алхах хүч өгөөч...
Нар туссан дэлбээ шиг
Навчинд тогтсон шүүдэр шиг
Чи тийм л эмзэг
Чи тийм л ариухан
Хүрэх төдийд гэмтчихмээр
Үлээх төдийд уначихмаар
Зориглож хүрч чадахгүй
Зогсож би харсаар...
...ууршуулчихмааргүй
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...
Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар...
...
Хий сонсоно хоолойг, чих
Хэзээний төсөөлчихнө инээмсэглэлийг, нүд
Ургуулан бодож гиеүрнэ, тархи
Удирдлага алдаж тэмүүлнэ, хөл ...
Тайван байлгахгүй зүрх ядаргаатай
Тархийг өдөж дарамтална
Нэг нэгнээ эрхтэнүүд уруу татаад
Нэхэх хугацааг гиеүрэн үрнэ...
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...
...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдсаар
Өнөөх нүх рүү уначих шиг...
&...
Шаагих бороон дусал бүр гуниг шивнэнэ
Чамайг үгүйлэн шаналах харанхуй өдрүүд
Үзэг цаасаар өөрийгөө багахан тайтгаруулж
Өнчирч үлдсэн мэт үгүйлэн санахдаа
Хөнжилдөө хөрвөөж үүр цайлгах шөнүүдийг
Хөөж энэ шүлэгтэй хамт хийсгэж орхихсон...
Дэлгэж тавьсан блогийнхоо хуудсаар
Дэвэрч будилах сэтгэлийнхээ учгийг би нээе
Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар
Бичлэгээрээ би чамдаа зүрхний үгсээ илгээе
Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил
Шулуун яруу үгсээ чи минь ч бас илгээгээч
Шивнэх блогийн минь хуудсаар дамжуулж
Сэтгэгдэл, коментоор сэтгэлээ нээгээрэй......