Салхиан хүртэл аргадаж шүлэглэдэг найрагч
Сайртай энгэрээ ч үлдээлгүй магтахад
Жанцанноровын хуурын хөх аялгуу
Жолоо цулбуургүй цээж өгсөж асахад
Зүрхний урсгал хөг нийлэн цохилж
Зөвхөн энэ нутагт төрсөн заяагаа адисладаг аа
Хүлэг морьдынхоо хөх хомоолоор
Хүж тан, хорын ерөндөг ч үүсгэж
Хүй газраа ариутган шүүдэг
Хэрсүү хөх хөгшидтэй миний Монголд
Хорин тавтай эх орончдын омголон хөх сүнс
Холхиос эргэж харьтаныг аюутган уухайлсаар
Богд олон хайрхануудын хөх сүүдэр дор
Бошиг хуулийг чандлах удган харуул моднууд
Босоо бичиг шиг гээгдсэн ч үйгдэлгүй
Бохир сэтгэлийг шийтгэн хөхийсөөр л.
Огт оргүйн амгалан идийг үзүүлэх
Очирваанийн мэлмий өглөөний нартай хамт
Орчлонг эргээд Отгонтэнгэрээд алжаахдаа
Одоох хойчсоос нүүр буруулан шимшрэх вий
Хөх тэнгэрийн дор бурханаас ч харамласан
Хатуу цааз, сургаалаа мартаж аанайх түмэн минь
Хачир нийгмийн нугачаанд шоовдорлогдолгүй
Хавт мэргэн ухаанаар хөх түүхээ сийлэхсэн
2010